ХХААХҮЯ: Өнөөдрийн байдлаар 1500 гаруй оюутан залуус, цэргийн алба хаагчид ургац хураалтад оролцож байна

2022 оны 8 сарын 24

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанд Ургац хураалтын урьдчилсан баланс ямар байх талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулга хийсэн байна. Энэ талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 орчим хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байна. 

Энэ оны ургацын урьдчилсан балансаар

  • 441 мянган тн улаанбуудай,
  • 234 мянган тн төмс,
  • 126 мянган тн хүнсний ногоо,
  • 56 мянган тн тосны ургамал,
  • 104 мянган тн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарлаа. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн үр дүнд хүнсний ногооны тариалалт энэ жил 1500 га-гаар нэмэгдсэн. 

 

Үүний үр дүнд хүнсний ногооны тариалалтаар дотоодын хэрэглээний 70 хувийг хангахаар тооцоо гарч байна. Өнгөрсөн жилийн хугацаанд хүнсний ногооны 58 хувийг хангаж байсан бол энэ жил 10 гаруй хувиар нэмэгдсэн байна. Мөн газар тариалангийн асуудалд хүн хүчний асуудал маш чухал байна.

Тиймээс засгийн газраас намрын ургац хураалттай холбоотойгоор, ургацын бэлтгэл ажлыг хангах зорилгоор оюутан сурагчдыг болон цэргийн алба хаагчдыг намрын ургац хураалтад дайчлахаар болсон. Нийт 4776 хүний захиалга ирсэнээс 1500 орчим оюутан, цэргүүд Дархан, Сэлэнгэд ажиллаж байгаа.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цас орж цочир хүйтрэх төлөвтэй байна. Иймд ургац хураалтын бэлтгэл ажлыг шуурхай ханган ажиллаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639642
1 эможи

keyboard_arrow_up