Л.Энх-Амгалан: МСҮТ-д 4800 хүүхдийн регистрийг хуурамчаар бүртгэж 2.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан

2022 оны 8 сарын 24

Arslan.mn

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан МСҮТ-д бүртгэлгүй 4800 хүүхдийн нэрээр залилан хийж, хувьсах зардал авдаг байсан талаар мэдээлсэн юм.

Тэрбээр,"Боловсролын салбарт, тэр дундаа мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд олон жил угжирсан асуудал ил болсон. МСҮТ-ийн сурагчдад 200 мянган төгрөг өгдөг байсан бол саяхнаас төгсөхөд нь нэг удаа хуримтлуулж байж өгдөг болсон. Үүнийг нь E-Mongolia цахим системээр өгч эхлэхэд сурагчдын тоо зөрсөн.

Тодруулбал, 2,3 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа. Үүнийг цэвэрлэж, шалгаагүй байсан бол төрөөс ахин 2,3 тэрбум төгрөгийн хийдэл үүсэх байсан.

Тэгвэл ЕБС болон их дээд сургуулийн сурагчдын буюу нийт 4800 хүүхдийн нэр, регистрийн дугаарыг хуурамчаар МСҮТ-д бүртгэж хувьсах зардал авдаг байсан залилан хийгдэж байсан. Тиймээс сургуулийн удирдлагуудтай хариуцлага тооцно" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639614
1 эможи

Зочин
2022-08-24 10:14
Пэээ ёстой ёрын хулгайчууд.юмаа
keyboard_arrow_up