Н.Тавихбэх: Эрчим хүчний үнэ хямдхан байгаа учрас иргэн, ААН-үүд хэмнэлт хийхгүй байна

2022 оны 8 сарын 23

Arslan.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрчим хүчний сайд нарын мэдээллийг сонслоо.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавихбэх "Мэргэжлийн хэллэгээр эрчим хүчний салбар чадлын дутагдалд орсон. Хэрэглээ нь үйлдвэрлэж буй эрчим хүчнээсээ их болсон гэсэн үг. Энэ жил шинээр бий болж буй 6-7 хувийн өсөлтийг хангахаар байгаа. Гэхдээ бүрэн хүчин чадлаараа 100 хувь ажиллаж байж л энэ өвлийг давна. Тоног төхөөрөмжид ямар нэгэн саатал гарвал хязгаарлалт хийхээс өөр аргагүй болсон.

Дулааны эрчим хүч, цахилгаанаас хүнд байдалд байгаа. 50 гаруй хувийн хэт ачаалалтай ажиллахаар байгаа. Ийм тохиолдолд шинэ эх үүсвэр барьж байж л асуудлыг шийднэ. Ойрын үед шинэ эх үүсвэр ашиглалтад орохооргүй байна. Тиймээс бас нэг гарц бол хэмнэлт хийх. Хэмнэлтийг хэрэглэгчид л хийнэ. Ний нуугүй хэлэхэд цахилгааны үнийг бодитой тогтоовол маш том хэмнэлт авч ирнэ. Зүй бус хэрэглээ, энэ их алдагдал нь эрчим хүчнийг бодит өртгөөс нь доогуур үнээр борлуулж байгаатай холбоотой.

Нөөц бололцоогоо шавхаж хэмнээд эцэстээ тулсан. Одоо цаашаа хэмнэх ямар ч боломжгүй болсон" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
639602
1 эможи

Зочин
2022-08-23 17:15
Цахилгаан эрчим хүч хэмнэлтийн талаар хэрэглэгчдэд сурталчилгаа, зөвлөмж их хийх хэрэгтэй
keyboard_arrow_up