Л.Энх-Амгалан: Жил бүр 36 мянган хүүхэд цоожтой хаалганы цаана үлддэг байсан бол энэ жил нэг ч хүүхдийг үлдээхгүй

2022 оны 8 сарын 17

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2022.08.17/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэг, сургуулийн асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр " Сургуулийн бүртгэл энэ долл хоногоос эхэлнэ. Хамран сургах тойргийнхоо бус гаднын хүүхдүүд авдаг 1, 18, 23 гэх мэт авлига авч хүүхэд элсүүлдэг 10 гаруй сургуулийн бүртгэлийг нээлттэй ил тод хийнэ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчийн их, дээд сургуулиудын төлбөр болон хувийн ЕБС-уудын төлбөрийг нэмэхгүй байх зохицуулалт хийхээр ажиллаж байна.

Жил бүр 36 мянган хүүхэд цоожтой хаалганы цаана үлддэг байсан бол энэ жил нэг ч хүүхдийг үлдээхгүй байх бодлогыг хэрэгжүүлж байна. Үүнтэй холбогдуулан төр, хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 120 мянган хүүхэд цэцэрлэгт хамруулах хүчин чадалтай байгаа. Түүний 80 мянга орчим нь цахимаар бүртгүүлсэн байна. Дахин 40 мянган хүүхдийн боломж байна. Товчхондоо сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж байна." гэв.

Мөн энэ үеэр сурагчийн дүрэмт хувцасны талаар асуусан сэтгүүлчдийн асуултанд "Эцэг эхчүүдийн өөрсдийн сонголт. Сурагчдыг шинэ дүрэмт хувцас өмс гэсэн шаардлага тавихгүй. Үндэсний таван оёдлын үйлдвэр буюу хувийн хэвшилийн зохицуулалттай байдаг учир төр үүнд оролцох боломжгүй. Үүн дээр тендер гэсэн ойлголт байхгүй. Иргэд, ЖДҮ-ийнхэн нийлж сум орон нутгийнхаа дүрэмт хувцсыг оёх бүрэн боломжтой." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639447
3 эможи

Багш
2022-08-18 17:57
Маш сайн ажиллаж байгаа
keyboard_arrow_up