Хүнсний ногооны урамшуулал нь ТАРИАЛАЛТ НЭМЭГДҮҮЛЭХ том хөшүүрэг болж байна

2022 оны 8 сарын 14

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тариалангийн бүс нутгуудад ажиллаж байгаа билээ. Тэрээр өнөөдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын тариаланчид, аж ахуйн нэгжүүдтэй уулзалж, тариалалтын явц байдалтай танилцаж байна. 

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон холбогдох албаныханыг орон нутгаар ажиллаж байхад иргэд, тариаланчид, бизнес эрхлэгчид хүнсний ногооны урамшууллыг Засгийн газраас шийдэж өгсөн нь тариалалтыг нэмэгдүүлэх том хөшүүрэг боллоо хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв. Үүний үр дүнд Монголчууд өөрийн тариалдаг хүсний ногооны хомсдолд орохгүй байх том давуу тал үүснэ, нөгөөтэйгүүр хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж үүсэж байна хэмээн хэлж байв. 

ХХААХҮ-ийн сайдын хувьд тариаланчидтай хийх уулзалтынхаа үеэр "Монгол Улсын Засгийн газар 2022 онд нэгэн чухал шийдвэр гаргасан нь хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл юм. Тухайлбал Орхон сумын тариаланч М.Мөнхбаяр уг зээлийг авснаар үйлдвэрлэлд нь маш том дэмжлэг болсныг хэлж байна. Одоо харин ургац хураалтад ажиллах хүн хүчний асуудал хамгийн чухал байгаа учир үүнд салбар яамны зүгээс анхаарч өгөхийг хүслээ. 

Дархан-Уул аймгийн хувьд Монгол Улсын төмс, хүнсний ногоо, ялангуяа нарийн ногооны 15-18 хувийг хангадаг. Үүний дийлэнхийг буюу 90 хувийг Орхон сумын ногоочид дангаараа үйлдвэрлэдэг байна. Энэ жил 482 га-д төмс, 1518 га-д хүнсний ногоо тариалах зорилт дэвшүүлсэн ч 646 га-д төмс, 1525 га-д хүнсний ногоо тариалж төлөвлөгөө давуулан биелүүлжээ" гэлээ.

Arslan.mn

Хүнсний ногооны тариалалт ийнхүү нэмэгдсэн нь төрөөс гаргасан бодлого шийдвэрүүдтэй холбоотой. Хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох шийдвэр нь ногоо тариалах хүсэлтэй иргэд, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх гол хөшүүрэг болсон гэж тариаланчдын төлөөлөл хэлсэн юм.

Arslan.mn

Дархан-Уул аймгийн хэмжээнд үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 107 аж ахуйн нэгж, иргэн 12,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. Цаашид салбар яамнаас дараах ажлуудыг хэрэгжүүлнэ хэмээн З.Мэндсайхан сайд танилцууллаа. Үүнд : 

- Үрийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор үрийн аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ.

- Энэ намрын ургац хураалтад шаардагдах шатахууныг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгах зорилгоор зөрүүг олгоно.

- Газар тариалангийн хөнгөлөлттэй зээлийг тогтворжуулна.

- Хүнсний ногоочдод агуулах, борлуулалт чухал байдаг учир энэ намар нийслэлд 45 хоногийн хугацаанд борлуулах талбайг түрээсгүй гаргаж өгнө.

- Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн "Хүнсний хангамж-аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэл явагддаг гол бүсүүдэд механикжсан агуулах, зоорь барих аж. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639341
0 эможи

BAT
2022-08-18 11:37
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up