ХХААХҮЯ : Ургац хураалтанд зориулж шатахууны ХӨНГӨЛӨЛТ үзүүлнэ

2022 оны 7 сарын 21

ТҮЛШНИЙ ҮНИЙГ ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН ҮЕИЙН ТӨВШИНД БАЙЛГАХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХЭЭР БОЛЖЭЭ

Arslan.mn

Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар шатахууны асуудал болон намрын ургац хураалтын талаар  хэлэлцжээ.  Удахгүй газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын ургац хураалтын ажлууд эхлэнэ. Тариаланчдын хувьд тулгамдаж буй асуудал болоод байгаа шатахуун, дизелийн түлшний үнэ тогтвортой, хангалтыг хэвийн байлгах асуудлыг Засгийн газрын  хуралдаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.

Намрын ургац хураалтын ажлын эрчимжүүлэх, үнийн өсөлтөнд бодитоор нөлөөлж буй шатахууны үнийн хөнгөлөлтийг үзүүлэхээр зохицуулалт хийх шийдвэр гарчээ. 

Тухайлбал, Дизель түлш энэ сарын 16-наас литр нь 4030 төгрөг болсон нь хөдөө аж ахуйн салбарынханд хүнд цохилт болсон. Тиймээс намрын ургац хураалт, улаанбуудай, хүнсний бүх төрлийн ногооны зах зээлийн бодит ханшид шатахууны үнийн өсөлт сөргөөр нөлөөлөхгүй байх үүднээс газар тариалангийн компаниуд зах зээлийн үнээс литр тутамд 500-600 төгрөгөөр хямд шатахуун худалдан авах боломжтой болох юм.

Мөн Газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт шаардлагатай 10 мянган тонн хүртэлх дизелийн түлшийг литрийг нь 3400 төгрөгт барихаар болсон.  Үүнийг ургац хураалтын үеэр дизелийн түлшний үнэ хаврын тариалалтын үеийнхтэй ижил түвшинд байлгах зохицуулалт гэж ойлгож болох аж. 

Харин АИ92 бензиний тухайд одоогийн үнийг он дуустал тогтвортой байлгахаар Засгийн газраас зохиуулалт хийжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638767
1 эможи

BAT
2022-07-21 13:50
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2022-07-21 12:00
Болтугай өгөх гэж наян юм болох байлгүй. Засгийн ажил ч мянгуужингийн үлгэр луугаа адил
keyboard_arrow_up