Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсад айлчлахаар эх орноосоо мордлоо

2022 оны 7 сарын 06

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар долдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Сингапур Улсад албан ёсны айлчлал хийхээр энэ өглөө эх орноосоо мордлоо.

Энэхүү айлчлал нь Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий 2016 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яакобт бараалхан, Харилцаа холбоо, мэдээллийн сайд болон Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага, Хуримтлалын төв сан, Орон сууц, хөгжлийн зөвлөл, “Темасек” олон улсын сангийн удирдлагатай тус тус уулзаж, Монгол, Сингапурын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлох, худалдаа, эдийн засаг, боловсрол, мэдээллийн технологи болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638483
1 эможи

Иргэн
2022-07-06 21:50
Татвар төлөгчдийн хэдэн цаасаар сайхан наадах юм аа нээрээ. Улсын мөнгө уйлахгүй гэчээр
***
2022-07-06 11:16
тѳртэйгээр эх орондоо буцан ирээрэй.амжилт хүсье.залуу ЕРѲНХИЙ САЙДДАА
***
2022-07-06 11:14
явсан зорилгоо бүтээгээд.олз омогтой нэр тѳртэй
keyboard_arrow_up