Сэлэнгийн Баянгол, Хөвсгөлийн Тариалан сумдын нутгаас буудайн ургац хамгийн их авах тооцоолол гарчээ
2022 оны 7 сарын 04
Үндэсний статистикийн хорооны тоон мэдээллээр монгол орны тариалангийн нутгаар 2022 оны зургаадугаар сарын 1-ний байдлаар 365.6 мянган га талбайд тариалалт хийснээс 300.6 мянган га-д буудай, 9.1 мянган га-д төмс, 45.2 мянган га-д техникийн ургамал, үлдсэн талбайд хүнсний ногоо болон тэжээлийн ургамал тариалжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс нийт тариалсан талбай 2.8%-аар буурсан байна. Үүнээс улаанбуудай тариалсан талбай 28.2 мянган буюу 8.5 % -аар буурчээ.
Ийнхүү энэ жилийн буудайн хаврын тариалалт, ургалтын байдал, цаг агаарын нөхцөлийн бодит болон цаашдын төлөвт үндэслэн буудайн ургацыг динамик–статистик загвараар урьдчилан тооцоо хийж үзэхэд:
- Увсын Баруунтуруун, Сэлэнгийн Орхонтуул сумын тариалан бүхий нутгаар 9.2-12.8 ц/га
- Сэлэнгийн Орхон, Булганы Хутаг-Өндөр, Төвийн Эрдэнэсант, Угтаалцайдам сумдын тариалан бүхий нутгаар 13.8 – 14.8 ц/га
- Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Ерөө, Цагааннуур, Дорнодын Халхгол, Дархан-Уул аймгийн тариалан бүхий нутгаар 16.8 – 18.2 ц/га
- Сэлэнгийн Баянгол, Хөвсгөлийн Тариалан сумдын тариалан бүхий нутгаас 20 ц/га –аас дээш ургац авах төлөвтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









638437
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс