БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ цахим шүүмжлэлээс болоод 4 хоногийн дараа гаргасан шийдвэрээ ЦУЦАЛЖЭЭ
Цахим орчинд Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын жүжигчин Юү Түнийг Монголын соёлын аялал жуулчлалын элчээр томилсон талаар нэлээдгүй шүүмжлэл дагуулсан.
Учир нь цахим орчинд жүжигчин Юү Түнийг найман удаа гэрлэж байсан бөгөөд гэр бүлийн тогтворгүй харилцаатай хэмээн ихээхэн шүүмжилсэн юм.
Тэгвэл БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ цахим орчинд шүүмжлэл дагуулсан тус шийдвэрээ буюу жүжигчин Юү Түний өргөмжлөлийг цуцаслан талаар мэдэгджээ.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа “БНСУ-ын иргэн Юү Түн-ийг Солонгосоос Монголд аялсан анхны аялагч жүжигчин бөгөөд судалгаагаар Солонгосчууд нэвтрүүлгийг нь үзээд Монгол Улсад аялаж үзсэн гэсэн үндэслэлээр өргөмжлөл олгосон.
Мөн өргөмжлөл олгосны дараа Монгол эмэгтэйчүүдтэй олон удаа гэр бүл болж байсан мэдээллүүд ирсэн бөгөөд 2022.06.21-ний өдөр буюу томилсоноос 4 хоногийн дараа Өргөмжлөлийг цуцалсан болно. Сайдын зүгээс томилсон тушаал гаргаагүй бөгөөд зөвхөн өргөмжлөл олгох үйл ажиллагааг хийсэн болохыг мэдэгдэе” гэжээ.