ФОТО: Шинжлэх ухаан, технологи, инновацийн талаарх мэдлэг түгээх үндэсний зөвлөгөөний ТОРГОН АГШИН

2022 оны 6 сарын 27

Arslan.mn

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад ХХААХҮЯ-аас шинжлэх ухаан, технологийн салбартай хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд  “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулж байна.

Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацийн талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн олон талт түншлэлийг өргөжүүлэх, чадавхийг бүрдүүлэх замаар мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх, Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилгоор нэгдсэн хуралдаан, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, хэлэлцүүлэг болж байна.

Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллагууд, шинжлэх ухааны байгууллагууд, боловсролын байгууллагууд, аувийн хэвшлийн байгууллагууд, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн үйлдвэрлэгчид оролцож байна.

Энэ үеэр салбарын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх ач холбогдол бүхий судалгааны үр дүн, эрдэмтэн судлаачдыг дэмжих зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы нэрэмжит Грантын шагналыг гардуулан өглөө.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.САНЖААНОРОВ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638281
0 эможи

ХХААХҮЯ
З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up