Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж, бэлтгэл ажлаа танилцуулж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын даргад салбар хороод дүрмийн төсөл болон бэлтгэл ажлын явцаа танилцууллаа.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдаж, Үндэсний бөх, Хурдан морь, Үндэсний сурын харваа, Шагайн харвааны салбар хороод баяр наадмыг зохион байгуулах дүрмийн төсөл болон бэлтгэл ажлын явцаа танилцууллаа.
Баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж буйг салбар хороодын удирдлагууд энэ үеэр хэлж байлаа.
Мөн Урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах салбар хороо Төрийн ёслол хүндэтгэлийн концерт болон “Улаанбаатарын үдэш” цэнгүүний бэлтгэл ажлын талаар танилцуулж, энэ жилийн наадмыг хүүхэд, залууст түүх соёлоо бүхий л чиглэлээр таниулахад анхаарч ажиллана гэлээ.