С.Амарсайхан: Эмээлтийн мах боловсруулах 31 үйлдвэрийн 17-г ХААЖ, ЛАЦАДСАН

2022 оны 6 сарын 02

Arslan.mn

Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна.

Шадар сайд С.Амарсайхан "Мах бэлтгэх ажлын хэсгийг Засгийн газар томилсон. Яамдууд, ШӨХТГ, цагдаа, мэргэжлийн хяналт, нийслэлийн гээд томоохон бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Эмээлтэд мах боловсруулах 32 үйлдвэр бий. Мөн БНХАУ руу экспортлох эрхтэй 31 үйлдвэр, дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 аж ахуйн нэгж байна. Тавдугаар сарын 12-ноос төлөвлөгөөт бус мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж байна. Энэ явцад 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лацадсан. 

Махны экспорт хийж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоож нэг нэгээр нь эрсдэлийн үнэлгээ хийж, эрүүл ахуйн стандартыг мөрдөж байвал үйл ажиллагааг нь хэвийн ажиллуулна. Стандарт мөрдөөгүй бол зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна. 

Өнгөрсөн хугацаанд мах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалтай холбоотой асуудал ноцтой яригдаж, хөндөгдсөөр байсан. Ил, далд хяналт шалгалт хийж байгаа нэртэй үгсэн хуйвалдсан хяналт шалгалт, асуудлууд үе үеийн ашиг сонирхолтой албан тушаалтнуудтай холбоотой байсаар ирсэн. Тиймээс олон нийтэд нээлттэй, зохион байгуулалттайгаар шалгалтыг хийж байна. Өмнөх шалгалтууд хангалтгүй байсан. Асуудал их, хариуцлага дутуу байсан учир холбогдох хоёр байгууллагын удирдлагуудыг ч сольсон. Бүх төрлийн шалгалтыг аль болох иргэд, ААН-үүдэд дарамтгүй хийхийг зорьж байна. Өнөөдөр гэнэт энэ талаар яриад байгаа юм биш. Үүнийг гол нь цаашдаа тууштай хийх хэрэгтэй байна.

Сургууль цэцэрлэгийн хүүхэд төдийгүй нийт иргэдийн хүнсэнд энэ мах хэрэглээнд ашигласан эсэхийг бид шалгаж байгаа. Эмээлт дэх махны үйлдвэрийн муудсан махыг иргэдийн хүнсэнд нийлүүлээгүй гэдгийг тогтоосон" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
3
637551
5 эможи

Ankhaa Дашдорж
2022-06-06 02:57
Хятадууд махны vйлдвэрийн процессоо их нууцалдаг. Учир нь тэнд химийн хор хэрэглэдэг учраас. Ажилчид гэх хvнээ бараг гадагш гаргадаггvй гэсэн vйлдвэрийн дотоод муухай байдал нь гадагш задрана гээд. Ер нь тэнд ажилласан Монгол хvн гадуур байна уу? Бараг байхгvй байх. Тэр цементний цаана олон Монгол хvн байх магадлалтай. Тэр цементийг яаралтай ховхлох хэрэгтэй.
Зочин
2022-06-02 22:23
Зүгээр сайн мах юм бол засгийн газрын цайны газарт авч хоол хийлгээ ч
zochin
2022-06-02 20:41
latsdsan gee bizdee .Latsdsan mahaa laboratorin shinjilgeeni hariuni daraa ongoilohgvi setguulchtei dur meden ochij ongoilgohoor hujaa nar yaj handah nb oilgomjtoi shdee .idsen geheer arai yumaa .
zochin
2022-06-02 20:37
MX/gazrig tatan buulgah heregtei .ajlaa hihgvi udaa daraa asuudal uusch avilgal avch bna .Erh medlig nb huduu aj ahuin yamnd nb ugchih heregtei .Hi demi ajlaa hidg i ymbisan avilgal avsan avgaichuudig tatvarin munguur tejeej baihaar yam nb shiddeg baih heregtei im olon salbar baigaad ch hereg alga
Zochin
2022-06-02 15:58
14 n henii yu n vldchihev...mongol gazar shoroo, mongolchuudaa bodoochee..naad munguu absandaa abaad orohgvishd yaj iim archaagvi bdg bndaa chaavas
zochin
2022-06-02 15:32
zarlaad baidag chin uchirtai bizdee genetiin shalgalt gentiin l baih estoi hujaad tarhia ugaalagtsan meregjiliin hynaltaa ch shalga hunsnii aguulhuud aa ch shalga hugatsaa duussan baraagaa aguulhiinhaa bulan tohoid nuuj bgaad zardag meregjliin hynalt shalgahgui gar barij uulzc haal yvaad ogdog
Нямбаяр
2022-06-02 13:42
Түр зогсоох биш,бүр хаагаад буруутай этгээдэд нь ялыг нь үүрүүлээд,бусад хятадуудыг нь хөөж явуул.
Зочин
2022-06-02 12:53
Таныг монгол улсын ерөнхий сайд болгоё
Зочин
2022-06-02 12:46
Энэ махны үйлдвэрүүдийг цагдаагийн газар обьектын судалгаанд хамруулдаггүй бх, хамруулдаг орж шалгах эрхтэй бол шалгаж баймаар бна ор сураггүй алга болсон хүүхдүүдийг эндээс хайх л бж дээ
keyboard_arrow_up