Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн сугалааг арилгахын тулд орон сууцны нэг давхрыг худалдаж авна

2022 оны 5 сарын 31

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой мэдээлэл өгөв.

Тэрээр "Өнөөдрийн хуралдаанаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа. Улмаар цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхдүүдийн цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэв. Хүүхдүүд цэцэрлэгт явж чадахгүй байгаа хэд хэдэн үндэслэл байна. Нэгдүгээрт, манайх бүртгэлээ их буруу гаргадаг. Бүртгэл буруу учир төлөвлөлт буруу болдог. Түүнчлэн санхүүжилтийн механизм нь тодорхой болоогүй байсан.

Өнөөдөр улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны 237 мянган хүүхдийн 75.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Цаана нь 65 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа юм. Нийслэлд 2-5 насны нийт 141 мянган хүүхэд байна. Тэдгээрийн 104 мянга нь л хувийн болон улсын цэцэрлэгт хамрагдах боломжтой байна. Энэ намар сугалаагаар цэцэрлэгт орж байгаа хүүхдүүдийн асуудлыг дараах байрлаар шийдвэрлэнэ.

Үүнд:

  • Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил 20 цэцэрлэг шинээр ашиглалтад орно. Эдгээрт 3000 хүүхэд шинээр элсүүлнэ
  • Цэцэрлэг түрээсэлнэ. Ирэх долоо хоногт нийслэлийн хамгийн өндөр ачаалалтай 26 хамран сургах тойрогт түрээсийн байрны судалгааг авч, сонгон шалгаруулалт хийнэ
  • Орон сууцны нэг давхруудыг худалдаж авна
  • Гэр цэцэрлэгийн ашиглана 
  • Байгууллагын цэцэрлэгийг хувьсах зардлаар нь дэмжинэ.

Түүнчлэн хамгийн чухал ажлуудын нэг нь хамран сургах тойргийг шинээр төлөвлөхөөр болсон. Өмнө нь маш буруу төлөвлөж байсан. Одооноос хамран сургах тойрог дээр байгаа төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгийн багтаамжийг төлөвлөнө. Ирэх есдүгээр сарын 1-н гэхэд нийслэлд байгаа сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 80-90 хувь нь сугалаагүй цэцэрлэгт орно." гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
637507
2 эможи

зочин
2022-05-31 15:32
Сугалаа гэдгээр чинь цэцэрлэгийн эрхлэгч нар хөрөнгөжөөд багш нар нь хэт олон хүүхэдтэй сууж байдгийн бишүү
keyboard_arrow_up