С.Амарсайхан: Засгийн газраас Ажлын хэсэг гарч, махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийнэ
Засгийн газар өнөөдөр /2022.05.31/ ээлжит бусаар хуралдаж байна. Тэгвэл хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газрын хуралдаанаас Хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар ажлын хэсэг байгуулахаар боллоо. Хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, зам, дэд бүтэц зэрэг хүний өдөр тутмын амьдралтай холбоотой асуудлаар мэргэжлийн байгууллагууд тогтмол шалгалт хийж байх шаардлагатай байна. Засгийн газраас төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр зогсоох хуулийг төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэхдээ хяналт шалгалтыг зогсоолоо гээд дур зоргоороо үйл ажиллагаа явуулна гэсэн үг биш.
Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас хүн амын хүнсний хэрэгцээг хангах цогц асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Би өчигдөр МХЕГ, ШӨХТГ-ын дарга нартай уулзсан. Зарим иргэдийн гомдолтой холбоотойгоор үйлдвэрт хяналт, шалгалт хийх даалгавар өгсөн. Цаашид тогтмол хяналт, шалгалтыг хийж байх шаардлагатай байна.
Эмээлт орчимд нийт 32 мах бэлтгэх, нядлах, боловсруулах үйлдвэр байна. Дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрөлтэй 60 гаруй аж ахуй байна. Гэхдээ асуудал зөндөө байна. Анх удаа ч яригдаж байгаа асуудал биш юм. Хяналт шалгалтын ажил ч олигтойхон хийгдээгүй асуудал бий" гэв.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Долдугаар сард нээх ТТ-Гашуунсухайт төмөр замын ажил үргэлжилж байна.
Боомтуудын хүчин чадлыг нэмснээр уул уурхай ордууд олборлолтоо өсгөх шаардлагатай. Иймд Таван толгойн уурхайн зарим хэсгийг нэмж олборлох төлөвлөгөөг Засгийн газар хэлэлцэнэ.
Нүүрсний уртын тээвэр эхэлсэн. Нүүрсний машины тоо 750 хүрсэн. Үүний 460 нь Гашуунсухайт боомтоор гарсан машин байна. манай жолооч нараас халдвар илрэхгүй бол нүүрс тээвэрлэх машины тоог долоо хоног бүрд 30-аар нэмэх тохиролцоог урд айлтай хийсэн" гэв.
ШУУД ҮЗЭХ: