С.Амарсайхан: Гадны банкуудыг оруулж ирж, өрсөлдөөнийг бий болгож, иргэдээ санхүүгийн дарамтаас гаргая
Шадар сайд С.Амарсайхан 2020 оны 10.26-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр "Гадны банкуудыг оруулж ирж, өрсөлдөөнийг бий болгож, иргэдээ санхүүгийн дарамтаас гаргая" гэсэн санал гаргасан байна.
Тэрбээр "Өөрийн хөрөнгийн зохистой шалгуурыг хангаагүй хэчнээн банк байна вэ? Өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал шийдвэр яагаад хэрэгжээгүй юм бэ. Гаднын банкуудыг оруулж ирэхэд юунаас нь айгаад байдаг юм. Бид өөрсдийн хууль дүрэмтэй, төртэй, тусгаар тогтносон улс. Өөрсдийн хөрөнгөө гадагшаа гаргах гээд байгаа юм биш. Гадны банкуудыг оруулж ирээд бид хяналт, шалгалтаа тавьдаг, эзэн шиг байж чадвал өгөөжийг нь хүртэнэ. Гадны банк гэхээр мангас харсан юм шиг ойлголт бүх шатанд бий болчихлоо. Гадны банкуудыг оруулж ирж ард иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлж, чөлөөт өрсөлдөөнийг бий болгоно." гэжээ.