Ипотекийн зээлийн урьдчилгаа, хүүг бууруулах ажлын хэсгийг ХУРАЛДУУЛЖЭЭ
Шадар сайд С.Амарсайхан /2022.05.25/ Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр болон хүүг бууруулах ажлын хэсгийг хуралдуулж, шалгалтын үр дүн, ажлын явцын талаар сонслоо.
Уг ажлын хэсэг нь Шадар сайдын үүрэг болгосны дагуу Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, найм болон зургаан хувийн зээлийн хүүг бууруулах гарц боломжийг эрэлхийлэх, залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд урьдчилгаа төлбөрийг багасгах, цаашлаад ипотекийн зээлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн илүү боловсронгуй болгох зорилгоор байгуулагдан ажиллаж байгаа билээ.
Ташрамд дурдахад, Сангийн дэд сайд С.Мөнхчимэг өөрийн цахим хуудсандаа Шадар Сайдаас үүрэг өгсөний дагуу Ипотекийн зээлийн одоо байгаа урьдчилгаа 30 хувийг 20 хувь болгон бууруулах ажлын хэсгийг өөрийн биеэр ахалж байгаа талаараа мэдээлсэн билээ.