Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.05.25/ болж байна.
Засгийн газар өнгөрсөн Лхагва гарагт гаалийн татвараас чөлөөлөх импортын элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг баталж, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээг импортлогч аж ахуйн нэгжтэй байгуулах шийдвэрийг гаргасан юм.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар :
- “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл,
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл,
- Төмөр замаар холбох төслүүд,
- Дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх төслүүд,
- Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрнээр нь ашиглах төслүүд зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх аж.









