Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв“-д ажиллаж иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэлээ

2022 оны 5 сарын 09

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа. Энэ үеэр иргэдээс эм болон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой 25 санал хүсэлт утсаар ирж, 30 гаруй иргэдтэй сайд уулзсан байна. Мөн ЭМЯ-ны газрын дарга нар 11-11 утсаар ярьсан иргэдтэй  шууд холбогдож санал хүсэлтийг шийдвэрлэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд иргэдийн санал, хүсэлтийг сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Шуурхай шийдвэрлэх боломжгүй санал хүсэлтийг яамныхаа холбогдох газрын дарга нарт болон харьяа байгууллагын дарга нарт үүрэг өгч асуудлыг нь судлан  шийдвэрлэх үүрэг өгсөн байна.

Arslan.mn

2022 оны  дөрөвдүгээр сарын 4-нөөс тавдугаар сарын 6-ны хооронд 11-11 төвийн утсаар эрүүл мэндийн салбартай холбоотой 326 санал, гомдол ирснээс 294-ийг нь шийдвэрлэж, 34-ийг нь холбогдох байгууллагуудад шилжүүлжээ.
Цаашид ЭМЯ-наас иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх чиглэлээр шуурхай ажиллах болно гэдгийг Эрүүл мэндийн сайд энэ үеэр онцлов. 

Засгийн газрын гишүүд долоо хоног бүрийн даваа гарагт 11-11 төвд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзаж эхэлжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636808
1 эможи

Зочин
2022-05-10 09:52
Наана суугаа урт эрүүтэй авгай энд юу хийж яваа юм бэ
keyboard_arrow_up