Б.Жавхлан: Хөгжлийн банкны өр төлүүлэхэд хууль, хүчний байгууллагуудыг ашиглана

2022 оны 5 сарын 04

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "  Хөгжлийн Банкны чанаргүй зээлээс өчигдрийн байдлаар 165 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. 2023 онд төлөгдөх ёстой хоёр том бонд бий.

  • Эхнийх нь Евро бонд буюу "Сэргэн мандалт" нэртэй бонд. Энэ нь 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөгдөх ёстой, 500 сая ам.долларын нээлттэй бонд. Одоогийн ханшаар 1.5 их наяд төгрөгтэй тэнцэнэ.
  • Удаах нь 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх "Самурай" бондын 725 тэрбум төгрөг.

Онцгой анхаарах ёстой өр нь "Самурай" бонд. Энэ нь Засгийн газрын баталгаатай. Хэрэв Хөгжлийн Банкийг дампуурлын ирмэгт авчраад буй чанаргүй зээлүүдийг төлүүлж чадахгүй бол энэ өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газрын хувьд чанаргүй зээлийг төлүүлэхээр ажиллаж байна.

Энэ жилийн зургаадугаар сарын 30-н болон арванхоёрдугаар сарын 31-нд бодитой үр дүн гаргаж байж, тайлан балансаа олон улсын аудитын байгууллагуудаар баталгаажуулна. Улмаар ирэх оны IV улиралд төлөгдөх ёстой хоёр бондыг амжилттай төлөх боломж үүснэ.

Хөгжлийн Банкны өр төлүүлэхэд хуулийн байгууллагуудын оролцоог чухалчилж байгаа. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулан Засгийн газрын харьяа хүчний байгууллагуудын төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулах шийдвэр гарлаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636668
0 эможи

keyboard_arrow_up