С.Энхболд: Хоёр өдрийн дотор 5,117 хүн эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдаад байна

2022 оны 5 сарын 03

Arslan.mn

Эрт илрүүлгийн оношилгоо, шинжилгээний талаар болон Ковид19 халдварын эсрэг дархлаажуулалтын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Эхний гурван жилд жил тутам иргэдийг эрт илрүүлэг үзлэгт хамруулна. Ингэж байж богино хугацаанд үр дүн гарна гэж харж байна.  Үүний дараа хоёр юм уу, гурван жил тутамд тодорхой шинжилгээний багцуудыг гаргахаар төлөвлөж байна. Эхний хоёр жилд мэдээж  эрүүл мэндийн салбар ачаалалтай ажиллана. Эрт илрүүлэг хийгээд өвдөхөөс өмнө нь оношилбол тухайн хүний эмчилгээний үр дүнд эергээр нөлөөлнө. Түүнчлэн эмнэлгийн зардлыг бууруулж, томоохон дататай болно. 

Хоёр өдрийн дотор улсын хэмжээнд 5,117 хүн эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамрагдсан байна. Уг төсөлд 60 тэрбум төгрөг зарцуулна. Нэг эмнэлэг өдөрт 40-60 хүлээж авахаар зохион байгуулалт хийгдсэн. Иргэд эрүүл мэндийн байгууллагаас урилга ирсний дараа үзлэгт хамрагдана.  Иргэнд ямар нэгэн зовуурь илэрсэн тохиолдолд заавал урилга хүлээхгүйгээр эмнэлэгт үзүүлж болно. Түүнчлэн насны бүлгийнхээ бүх багцын шинжилгээг заавал өгөх шаардлагагүй. Халдварт бус өвчинтэй тэмцэхэд зарцуулсан нэг ам.доллар болгон долоон ам.долларын үр өгөөж өгдөг гэсэн ДЭМБ-ын судалгаа гарсан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
636632
4 эможи

Зочин
2022-05-04 14:56
Хүүхдийн үзлэг үр дүнгүй үзүүлэлтүүдтэй бн ийм үзүүлэлтүүд хийж зардал , эмч сувилагч нарын цаг завыг барж байгаач ирээдүйд ямарч үр дүнгүй ажил болохоор бн үүнд ЭМЯ холбогдох сайд дарга нар анхааралдаа аваач! Ялангуяа сургуулийн насны хүүхдэд маш хангалтгүй ямарч өвчинг нь илэрүүлж чадахгүй ажил явагдаж бна даа
Иргэн
2022-05-04 14:49
Сургуулийн насны хүүхдийн үзлэгийн төрөл маү хангалтгүй бн. Ядаж цус шээсний ерөнхий шинжилгээ ч байхгүй. Илүүдэл жинтэй сахарын өвчтэй , зүрх нь өвдөг, гэх мэт ямар нэг суурь өвчтэй хүүхэд байвал яах болж бн
Иргэн
2022-05-03 23:59
Худлаа нэр төдий юм хийгээд яахав дээ. Бөөн сүр нээлт хийж үг хэлсэн сүржин нөхдүүд. Даралт үзэж бна, хүчилтөрөгч үзлээ. Зовиур бна уу байхгүй гэсэн чинь боллоо гэх юм.
С.Энхболд
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up