С.АМАРСАЙХАН: Сард 1 сая төгрөг төлдөг иргэн багадаа 300-500 мянгыг хэмнэх боломж байгаа

2022 оны 4 сарын 24

Arslan.mn

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар, банкнуудын эх үүсвэрээс 6.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 103.9 мянган өрхөд олгосон.

Орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хөндөн, олон нийтэд дэлгэсэн.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Иргэдийг орон сууцжуулах энэ хөтөлбөр 1-рт оновчтой хэрэгжих ёстой. 2-рт иргэд дээр очиж байгаа санхүүгийн дарамт бага байх ёстой. 3-рт  аль болох олон айл өрхийг богино хугацаанд бид орон сууцжуулж байж агаарын бохирдол, хөрсний бохирдол, утаа униараасаа салах боломжтой. Ийм ч зорилгоор анх байгуулагдсан хөтөлбөр эхэлсэн. Засгийн газар, Монгол банк,  банкны салбарын байгууллагууд хамтарч байгуулсан. Гэтэл сүүлийн үед  энэ асуудлуудыг бид одоо ярихаас өөр аргагүй асуудлууд хөндөгдөж байгаа. Яагаад гэвэл 

  1. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд  байна.
  2. Иргэдийн авч  байгаа цалин хөлстэй холбоотой  асуудлууд байна.

Нөгөө талдаа иргэдийн хармаанаас гарч төлөгдөж байгаа зээл тусламж, эргэн төлөлт, хүүгийн асуудлууд бас хөндөгдөх ёстой. Хамгийн  гол агуулга бол энэ МИК гэдэг компани хэрвээ 100 хувь хоёрдогч зах зээл гэж яриад байгаа төрөөс санхүүжилт авахгүйгээр санхүүгийн зах зээл дээрээс мөнгө босгоод иргэдэд санал болгож байгаа бол хэдэн хувиар тэр зээлийг нийлүүлэх нь МИК гэдэг компанийн өөрийн асуудал, хэдэн хувиар зээлэнд хамрагдах уу гэдэг нь иргэний өөрийн чөлөөт сонголтын асуудал болж байгаа юм. Гэтэл Засгийн газар, Монгол банкнаас өнгөрсөн хугацаанд 5.2 их наяд төгрөг  гарсан. Үүний тал нь 4 хувьтай, одоо хэрэгжиж байгаа нь 1 хувьтай санхүүжилт гаргачхаад иргэдийн гар дээр очихдоо 6 хувьд хүрээд  байна вэ?  4 хувиар санхүүжилтийг  Монгол банкнаас эх үүсвэрийг нь гаргачхаад яагаад иргэдийн гар дээр 8 хувийг хүргээд байна вэ?

Бидний эргэн тойрон найз нөхөд, хүн амын дийлэнх нь бас энэ асуудлыг маш сайн мэдэж байгаа.  Зээлээ төлөөд байдаг 20 жилийн хугацаатай ипотекийн зээлд хамрагдсан. Гэтэл үндсэн зээл нь буурдаггүй  хүү л төлөөд байдаг. 10 жил хүү төлсөн ч үндсэн зээл нь буураагүй байж байдаг. Ипотек бол өөрөө ямар ч эрсдэлгүй зээл. Иргэн өөрөө 30 хувиа төлж байна. Дээрээс нь авсан байраа барьцаалж байна. Дахиад өөрийн ажлын байр, орлогоороо баталгаажсан нийгмийн  даатгалаараа баталгаажсан орлого баталгаажуулж байна. Дахиад зээл эрсдэлд орсон тохиолдолд эд хөрөнгийн болон амь нас даатгалд хадрагдсан.  Ипотекийн зээл бол дэлхийн аль улс оронд  хамгийн эрсдэлгүй зээлд тооцогдож байдаг. Ийм байхад эрсдэлийн сан гэж үүсгээд мэдээж одоо аль ч бизнес, ялангуяа санхүүгийн  бизнест өол эрсдэлийн сан гж байх ёстойг үгүйсгэхгүй. Гэхдээ яагаад тэр зардал байх ёстойгоосоо өндөр хэмжээнд байгаад авсан зээлийн санхүүжилт иргэдийн ипотекийн зээлээр эргэн төлөх дээр орж ирсэн санхүүжилтийг яагаад тэр МИК гэдэг компани өөр зүйлд зарцуулаад байна. Тэс өөр компанид хөрөнгө оруулалт оруулаад тэр мөнгөөр  нэг байшингийн нэг давхрын 14 тэрбум төгрөгөөр худалдаж аваад, тэр 14 тэрбум  худалдаж авсан хөрөнгө тэр компанийн зардал гээд явж байхад нөгөө талдаа иргэдийн төлөх санхүүгийн дарамт болоод явж байгаа.  Сард 1,2 сая төгрөг төлдөг иргэн багадаа 300-500 мянгыг хэмнэх боломж байгаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
5
wow an post
2
yay an post
1
sad an post
4
ouch an post
2
confuse an post
7
angry an post
5
636339
183 эможи

баяр
2022-04-29 10:35
10жил төллөө үндсэн зээлээс маш бага хэмжээгээр хасагдсан б.а үндсэн зээл хүү адилхан хасагддаг болох ёстой
Зочин
2022-04-29 09:05
Ахмадуудыг ипотекийн хөнгөлөлтэй зээлд хамруулах хэрэгтэй 40 жил ажилласан НДШ ийн хуримтлал хүрэлцээтэй орон сууцны төлбөр болно
Зочин
2022-04-28 10:51
Maш зөв 8/-н зээлтэй иргэд нэгдэж Мик-н балайр луйварыг зогсоох цуглаан зохион байгуулж шадар сайдын
Зочин
2022-04-27 21:39
энэ чинь харин овоо зөв зүйл яриад байна Монголчуудын орон сууцны хэрэгцээн дээр дөрөөлөн иргэдийг шулдаг схемээ зогсоох болсон шүү монголын хулгайч сэтгэлгээтэй банкируудаа .Нэг л өдөр та нарыг дүүжлэх өдөр ирнэ шүү
Зочин
2022-04-26 20:28
Маш зөв зүйл ярьж байна. Үүнийг ажил болгох хэрэгтэй.8, 6 хувийг 4 хувь болгох боломжтой.
Зочин
2022-04-26 17:57
Энэ олон жил ийм луйварын ажиллагааг төр яагаад хяналтандаа аваагүйм бэ ? Энэ бол үнэхээр ард түмнийг өрийн дарамтанд оруулж туйллуулсан луйвар шүү .Миний бие 10саяаар 0,8 % ипотект ороод 7 жилд 2,5 сая үндсэн зээл 7,5сая хүү төлсөн байдаг юм.Нүдэндээ ч итгэхгүй бсан шүү
Зочин
2022-04-26 13:43
Сонгуулиар ипотекийн зээлийг 6% болгоно гэж амлаж сонгуулж гарчаад сонгуулиас өмнө зээд авсан нь 8%, хойш зээл авсан нь 6% гэж ялгаж олгож байна. Амлалтандаа нугалаа гаргахгүй, ялгаварлаж алаг үзэхгүй бүх зээлтэй иргэдийг 6%-д оруулж өгөхийг шаардаж байна. !!!
Badrakh Sarantuya
2022-04-26 13:40
Сонгуулиар ипотекийн зээлийг 6% болгоно гэж хэлж сонгуулж гарчаад ялгаад сонгуулиас өмнө зээл авсан нь 8%, дараа зээл авсан нь 6% гэж ялгавар үүсгэснээ арилгаж зээлтэй бүх хүмүүсийн хүүг 6% болгож өг!!!
Irgen
2022-04-26 02:08
Mash zov oroitson sedeb ch gesen daraa daraagiin irged hohiroh eosgui bgaam bi oroo 8 iin huutei abaad toolood duusj bna ehnii 10 jan huu l tolson yum daa
Зочин
2022-04-25 20:42
Маш чухал асуудал хөнджээ үүнийгээ ажил хэрэг болгоорой сайдаа
Зочин
2022-04-25 19:32
Ипотекийн 8 хувийг 6 хувьд шилжүүлэх хэрэгтэй байна ард иргэд үнэхээр ипотекийн хүүгээр цөлмөж дарамталж байна шүүдээ үүнийгээ эргэж нэг харах цаг нь болсон шүү сайд минь
зочин
2022-04-25 15:51
ямартаа ч эхлээд 8% зээлээ адил тэгш 6% болгооч адилхан л бмаар бна ш дээ цаашдаа буулгахад болохгүй юм бхгүйн бишүү арай л их хүү төлж бна ш дээ
Зочин
2022-04-25 13:10
Манайхаас бусад оронд орон сууцны зээлийн хүү нь маш бага байдаг учраас ийм зээл авсан иргэд нь орлогынхоо багахан хэсгийг орон сууцныхаа зээлд өгөөд амьдралын бусад зардал хэрэгцээгээ ямар ч дарамгүй төлөөд амьдардаг юм байна лээ. Манайд эсрэгээрээ орлогынхоо 70 хувийг орон сууцны зээлэндээ өгөөд үлдсэн жаахан хувиар амьдрах гэж зүдэрч байна.Шадар сайд минь эхлүүлсэн ажлаа ажил хэрэгчээр дуусгаж ард түмэндээ тус болоорой.
цуу
2022-04-25 12:37
наадах чинь юу ч үгүй болгох гээд байна шдээ. самаржийшдээ.
Zeeldegch
2022-04-25 12:24
Монгол улсын иргэн хэн ч байсан адил тэгш эрхтэй баймаар.Гэтэл өнөөдөр зарим иргэд нь 8% хүүтэй ипотект хамрагддаг зарим иргэд нь6% хүүтэй зээлд хамрагддаг байж болох уу.Ямар шалгуураар төр,засагтаа ингэж ялгаварлагдан үзэгдэх болов оо.Энэ ямар гээч хувь тавилан бэ?
Zochin
2022-04-25 11:53
unen yarij bn.bas baishingiin zeel bur iluu undur bga.uuniig bas l anhaarahgui bol.
Зочин
2022-04-25 11:42
8%-ийн ипотикийн зээл төлж байгаа хүмүүсийн хүүг нь тэгш эрхтэй бууруулж өгөөч. Бид бас адилхан л санхүүгийн хямралд өртөж
Zochin
2022-04-25 11:31
8% zeelee yadaj 6% bolgoochee
chuka
2022-04-25 11:04
шадар сайд маш зөв асуудал хөндөж байна .Хүн бүр уг нь тэгш эрхтэй байх ёстой биздээ 8% төлж байгаа иргэд ээ 6% руу болгох хэрэгтэй гэж бодож байна
zochin
2022-04-25 10:37
Хурдан зөв гольдролдоон орж хэрэгжүүлээсэй
бобо
2022-04-25 09:57
авсан зээл 250 сая 5 жилийн хугацаанд 630 саяыг төлөөд одоо 100 саяын үлдэгдэлтэй.хүүхдүүдийнхээ нэр дээр хадгалуулсан $ 20 жилийн хугацаанд 5 хувиар өссөн бнаа. Ямравдаа жанжингууд минь
зочин
2022-04-25 09:26
Ард түмнийг шулж, туйлдуулж байгаа юм нь ипотекийн зээл, зээлийн хүү, ямарч Засгийн газар үүнйг шийдэж чадаагүй, гал унтраах маягаар явж ирсэн, шадар сайд яриад барахгүй асуудал, УИХ-ын 76 бүгд ажил хэрэг болгож байж шйдэгдэнэ. Ард түмний хүсэн хүлээж байгаа зүйл хүүг бууруулах, Засгийн газар ч энэ талаар далайцтай ажил хиймээр байна
Зочин
2022-04-25 09:24
Манайх үнэн шударга бус. Банкны ажилчид 6% авахаар өөр төлөлттэй. Иргэд өөр дүнтэй төлдөг. Шударга бус явдал дүүрсэн орон шүү.
Mungun
2022-04-25 09:12
Шадар сайд маш зөв зүйлийн төлөө явж байна дэмжиж байна. Ядаж 8 % аа 6 % болгоод өгөөч
Зочин
2022-04-25 09:11
Shaadaanbee
Зочин
2022-04-25 08:51
6%iig chine 3% ruu oruulah bodit nohtsol bolomj n bsn bhd dund n hulgai uurelje gedgiig heled bhd 6, 8% aa yariad bhi. Ene asuudal deeguure mash ikh temtsel daguulna. Ene huniig sain manaj hamgaalahgui bol tegsges daragdaj huuchnara huugee iduuled yavahana bna!
Zochin
2022-04-25 08:31
Zaluu ger buluudee demjmeerl bna daa jishee ni 2laa injener 2laa ajillaj bna getel onoo 30% deer gatzna yaj belen baih vee dee za yahav teriig zeel avaad bolgood bankan deer materialaa ogohoor zeeltei geh
Зочин
2022-04-25 08:24
Хуучин авсан 8н хувийн зээлийн хүүг хэзээ буулгах вэ
иргэн
2022-04-25 07:56
БУЯНТ УХАА2 ын булан бүрийн 6 давхарууд МИК ,ТОСК,НОСК ийн хамааралтай гэсэн дорхноо баригдаад шинэ үйлчилгээ нээгдэж бна.Гэтэл 7 давхар гарагийн шар төмөр зам битүүрсэнгүй 6жил боллоо.Тэр ХӨГЖЛИЙН БАНКАН дээр ажиллаж байгаа УИХ ын комисс анхааралдаа авч магадлаасай.
Irgen
2022-04-24 23:47
Urt hugatsand huger idulestei. Yadaj omno avsan 8% huvia buuruulaasai.
Үзмээ
2022-04-24 23:40
Хурдан зөв гольдролдоон орж хэрэгжүүлээсэй
Иргэн..
2022-04-24 23:35
Энэ өсуудлыг өнөөдрийг хүртэл дэьэргэж байсан эрх бүхий байгуулага удирдлагуууд нь яагаад ...яагаад ..... зүгээр л та нар ичээсэй
Зочин
2022-04-24 23:33
Амарсаыхан тууштай зүтгээрэй.ард чинь ард түмэн байгаа.хэсэгхэн мояачууд л доромжлол хэлж бичнэ
Иргэн
2022-04-24 23:32
Зүгээр л бүх хүүгээ 3% д хүргэж буулгаад. Мик.болрн банкинд хариуцлагаа тооцооч. Иргэдийг үнэхээр дээрэлхэн дормжлоод бгаам бишүү.
АРД ТҮМНЭЭ ШУЛАХАА ЗОГСОО
2022-04-24 23:24
ЗОГСОО ЗОГСОО ЗОГСОО
Зочин
2022-04-24 23:07
Би худалдаа хөгжлийн банкнаас сарын 1.5 хувь жилийн 18 хувийн хүүтэй байрны зээлтэй энэ 6 хувьруу жилжих боломж хэр бдаг бэ
төр бидний төлсөн алдагдлыг төл...луйварчдынхыг төлөөд л бдг юм бна лээ
2022-04-24 22:59
зээлдэгч
Зочин
2022-04-24 22:21
Маш чухал сэдэв хөндсөн байна. Дэмжиж байна. 8% ззэлтэй иргэдээ 6% ядаж шилжүүлж болохгүй юм байхдаа Байрны үнэ арай л дэндүү хөөрөгдөж байна ш дээ
Хохирогч
2022-04-24 22:07
Жилийн 8 хувийн хүүтэй, 86 сая төгрөгийн зээл аваад 8 жил төлсөн. Гэтэл өнөөдөр 58 сая төгрөгийн үлдэгдэлтэй. Ийм байдлаар иргэдээ хохироож байна. Анхнаасаа банкны луйварт төр нь оролцсон. Төрөөс авсан мөнгийг 1% нэмээд иргэдэд өгөхөд л хангалттай шүү дээ. ЗГ ч хязгаар тогтоож болох л байсан. Энэ талаар олон ч жил ярьсан. Одоо иргэдээ банкны дарамтанд оруулах ажлаа зогсоо. Ипотекээ жилийн 3 хувь болго, 8, 6 хувиа 3 хувьд шилжүүл. Тэгэхгүй бол орон сууцны үнэ хөрсөн дээр буухгүй нь
Монгол
2022-04-24 21:51
Нэг л өдөр Монгол гэдэг улс байхгүй болох бүх нөхцөл бүрдээд л байна даа иргэд нь юу бодож байдаг юм болдоо
Иргэн
2022-04-24 21:30
Гадны банк оруулах хэрэгтэй. Энэ хэдэн мөнгө хүүлэгч нар жаахан юм ойлгох байх.
Зочин
2022-04-24 21:26
Энэ МИК, орон сууцны зээлийн хүү, журам зэргийг өнөөгийн нөхцөл байдал, ядуурал үэрэгтэй уялдуулан өөрчлөх хэрэгтэй. нэг ХХК-д дундаас нь паразит шиг шимтгэл авч мөлжиж бдаг.ийм байхад нөгөө 10,20 жил үндсэн зээлээч төлж чадаагүй гэсэн чинь юу гэсэн үг бэ.
Зочин
2022-04-24 20:44
Ene asuudalaa ajil hereg bolgoh heregtei bnaa .
Зочин
2022-04-24 20:37
Өдий болтол энэ урт хугацаанд ард түмнийг шулж луйвардаж бхд яагаад дуугүй бсан нь одоогийн засгийн газрыг хамгийн их буруутгах гол үндэслэл болоод бна. Ард түмний ипотекийн зээл гэх 8%-н зээлийн илүү төлсөн 4%-г буцааж өг. Ер нь бол банкны аргаар дээрэмдсэн гэж үзэж бна
Зочин
2022-04-24 20:13
Ene yriad bga asuudlaa ajil bolgowol ars irgediin nuruun deerees ix achaa xongornodoo
Zochin
2022-04-24 19:31
Hemnemeer bna shdee hurdan ajil bolgood ogooldoo sard 1100,0 mayn tog toldog hund bna buh yum uned orood
Нарантуяа
2022-04-24 17:43
Иимбалай их ард түмнээ шулж ядууруулаад өөрсдөө дундаас н идээд бгаа хувалзнуудыг зайлуул тэр өгч бгаа зээлээ бүр 3 хувь болговол болох юм бнаа тэгж байж иргэн баян болж улс баян болноо хэдэн хувалз баяжих ёсгүй шүү
Номин
2022-04-24 17:08
Эхлээд ипотекийн 8% зээлтэй иргэдээ эхэлж 6% болгомоор байна ш дээ. Зарим шилждэг зарим 6% хувь болгож болдоггүй яагаад ийм ялгавартай хууль гаргадаг байна аа
Иргэн
2022-04-24 16:22
Ёстой л аалзны торноос ч дор сүлжилдсэн авлига, хулгайд идэгдсэн заваан улс болжээ.
Зочин
2022-04-24 16:09
Ипотекийн зээлтэй иргэд яагаад Монгол улсын Засгийн газраа дэмжиж,шадар сайд С.Амарсайханг дэмжээд тэмцээчээ
Зочин
2022-04-24 14:35
Маш чухал асуудал. Ипотeк гадны орнуудад 3 хувиас ихгүй , бүүр хүү ч байхгүй байдаг гэнэ
Erchem
2022-04-24 14:19
Банкын холбооны тэргүүн нэртэй Мэдэрээ гэж хувалзыг зайлуулаагүй цагт ипотек зөв гольдролдоо орохгүЙ. Одоо харахнээ Мэдэрээ новш чинь Эрдэнэбилэгийн банкны хүүлэлтийн нэг саваруу нь байжээ.
keyboard_arrow_up