Төрийн зарим албан хаагчдын цалинг НЭМНЭ

2022 оны 4 сарын 18

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаараа төрийн зарим албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн "Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, хангамж муу байгаа. Ялангуяа сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа, хэвтээ тогтолцоонд буюу Тамгын газрын дарга нь өөрөө томилж байгаа албан тушаалтнууд ТЗ-3 ангиллаар цалинжиж байгаа. Босоо буюу дээрээс томилогдож байгаа албан тушаалтнууд ТЗ-4, ТЗ-5 ангиллаар цалинжиж байна. Үүнээс болоод тэгш бус байдал үүсэж байгаа. Тиймээс өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн зарим байгууллагын цалингийн сүлжээнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Улмаар энэ асуудлыг нэгмөсөн цогцоор нь шийдэх байдлаар судалж танилцуулах үүрэг өгч хойшлуулсан. Энэ асуудал дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
636211
12 эможи

ЗОЧИН
2022-04-19 13:00
Нэмэх юмаа нэмэлгүй л яахав даа сумын ЗДТГ т ажиллах хүн олдохоо больсон.
ЗОЧИН
2022-04-19 12:52
ТИЙМ ШҮҮ ЯАРАЛТАЙ ШИЙДМЭЭР БАЙГАА ШҮҮ БОСОО ТОГТОЛЦООТОЙ АЖИЛТНУУД ТЗ-5,6 БАЙГАА
Ц. Эрдэнэбат
2022-04-18 19:46
ЗГ хэмнэлтийн горимд орж, төсавт тодотгол хийж, танаж болох бүх зардлаа боломжоороо хасна!гэсэн чинь төрийн албан хаагчдын цалинг нэмэх болсон уу?! Ам, ажил хоёр алд, дэлэм зөрөх юм даа...
keyboard_arrow_up