Л.Оюун-Эрдэнэ: ТӨХК-иудын дэд захирлыг хуулиар хязгаарлахаар боллоо
Засгийн газар өнөөдөр /2022.04.15/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар ямар асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгч байна.
Төсвийн хэмнэлтийг хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзлээ. Төсвөөс санхүүждэг бүх байгууллага үүнд хамаарна гэдэг улс төрийн шийдвэр гаргалаа. Үүнд.
1. Төрийн өмчит компаниуд дээр дэд захирал болон бусад шаардлагагүй албан тушаалтныг хуулиар хязгаарлана.
2. Төрийн 39 компанийн 34 хувьд IPO аргана.
3. Төрийн өмчийн 10 орчим компанийг нэгтгэнэ, 10 орчмыг татан буулгана.
4. Засгийн газар төсвийн тодотголд 10-15 хувийн хэмнэлт гаргаж ажиллахаар боллоо.
5. Утасны төлбөр, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт зөвлөгөөн, бичиг хэргийн зардлыг хуулиар хязгаарлана.