Л.Оюун-Эрдэнэ: Мах, гурил, будааны үнийг бууруулж, шатахууны үнийг тогтвортой барьж, буулгахын төлөө чадах бүхнээ хийхээ амлая

2022 оны 4 сарын 08

Arslan.mn

Засгийн газрын тэргүүн төв талбайд жагсагчидтай уулзах үеэр үнийн өсөлтийг зохицуулах амлалтыг иргэд шаардав.

Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр Монгол Улсад төдийгүй дэлхий даяар бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Засгийн газар хуулийн төсөл оруулсан. Энэ долоо хоногт багтаж УИХ батална гэдэгт итгэж байгаа.  Ингэснээр 1000 төгрөгөөр өсөх бензиний үнийг тогтвортой барина. Бид бензин үйлдвэрлэдэггүй учраас амар биш гэдгийг ойлгох ёстой. Гэхдээ үнэ буулгахын төлөө чадах бүх зүйлийг хийх болно гэдгийг амлаж байна. Энэ бүхэн тийм амар биш шүү. Засгийн газар ид шидтэн биш шүү гэдгийг ойлгох ёстой.

Бид зах зээлийн нийгмийг сонгож авсан. Төр бүх юмны үнийг шууд тогтоодог байсан нийгэм бол 1992 оноос өмнөх үе. Бид эргээд тийм зүйлд орж болохгүй.

Гэхдээ Засгийн газраас махны үнийг буулгахын төлөө, будааны үнийг буулгахын төлөө, гурилын үнийг буулгахын төлөө, эм, эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байхын төлөө, бензиний үнийг тогтвортой барьж, буулгахын төлөө чадах бүх зүйлээ хийнэ гэдгийг та бүхэндээ амлаж байна.

Гэхдээ энэ бүхэн амар биш. Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
635885
2 эможи

Зочин
2022-04-09 13:35
Дамлан зардаг хэсэг бүлэг хүмүүсийг зогсоох хэрэгтэй бас бөөний цэгийг дэлгүүрийг нээж ажлуулбал болно доо энэ дэлгүүр мухлаг маш их нэмдэг засгийн газартаа итгэж бна. Залуучууд ард түмэн хүлээцтэй ажиллах боломж олгох хэрэгтэй хүн бүр хариуцлагатай байх чухал
z
2022-04-09 00:18
мах гурил түлш ярьсан чавганцууд зүгээрл банк хоосолсон дээрэмдсэн намынхааа өлөн хулгаачдыг доллорын зээлиин бүрэн төлүүллл
зочин
2022-04-08 15:42
Залуус сэржээ.Энэ бол хаврын синдром биш!!!залуусаа та нарт баярлалаа.Сайхан нийгмийг шаардцгаая
keyboard_arrow_up