Х.Нямбаатар: Төрийн ордны хаалга үүдийг эвдэж оръё гэдэг чинь буруу шүү, залуусаа

2022 оны 4 сарын 08

Arslan.mn

Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж өөрийн албан ёсны facebook хуудсаараа мэдэгдэл хийлээ.

Энэ үеэрээ тэрээр: "Би цагдаагийн байгууллагад жагсаал хийж буй залуучуудын аюулгүй байдлыг хангах үүрэг өгсөн. Ардчилсан оронд жагсаал цуглаан хийх эрх нь нээлттэй. Иймээс залуучуудын жагсаалд хүндэтгэлтэй хандаж байгаа. Миний бие 18.00 цагийн үед жагсаалд оролцож буй залуусын долоон шаардлагыг хүлээн авсан. Уг 7 шаардлагыг Ерөнхий сайдад танилцуулсан. Ерөнхий сайд Ажлын хэсэг гаргаж, шаардлага тус бүрийг хариуцсан сайд нарыг Ажлын хэсэгт оруулахаар болсон. Маргааш залуусын төлөөлөлтэй уулзах болсон. 

Залууст хэлэхэд, үзэл бодлоо илэрхийлж, улс төрийн эрх чөлөөг эдлэх чинь зөв өө. Харин Төрийн ордны хаалга үүдийг эвдэж оръё, Үндсэн хуулийн бус замаар засаг төрийн эрхийг өөрчилье гэдэг үйлдэл чинь буруу шүү гэдгийг хэлэх ёстой.

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуус  энэ жагсаалд мэр сэр оролцож байгаа юм байна. Энэ бол буруу. Залуусын хамгийн түрүүнд тавьж буй шаардлага бол үнийн өсөлт. Хамгийн хүнд сэдэв бол үнийн өсөлт.  Иймээс Засгийн Газар тусгай хуулийг УИХ-д тусгай горимоор өргөн барьж байна. Шатахуун, болон бусад хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтоон барих хуулийг батлахаар ажиллаж байна. Энэ бол үнийн өсөлтийн эсрэг авч буй арга хэмжээ гэдгийг залуус маань ойлгох хэрэгтэй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
4
635862
10 эможи

Zo
2022-04-08 21:30
Vneheer buruu shvv Erdeniin hvv Odbayr met ni vimeen samuun degdeeheer yaaj ch uduun hatgaj medne zaluusaa hersvv baih ni zuv shvv Ervvl saruul uhaanaar vzwl bodoloo zuv ilerhiileerei
Зочин
2022-04-08 09:30
Та нарын толгойч жижигтэйгээ адилхан юу ч ойлгохгүй малнууд юм даа хүн юу гэвэл түүнийг биeлүүлээд хэдэн төгрөг авч иддэг юм байхдаа чааваас
Зочин
2022-04-08 09:27
Ажил хийнэ гэдэг хоосон толгойт та нарын дэмий чалчихтай адилгүй шүү юу ч хийж чадахгүй хэвтэж нэг их том хуцсан амьтад хэний даалгавартай юм
Зочин
2022-04-08 09:23
30 гаруй жилийн гажуудлыг тийм амар засаж дийлдэхгүй шүү дээ үнийн өсөлт ч гэсэн төр засгаас шууд хамааралгүй шүү харин ч төр засаг сайн ажиллаж байгаа шүү
Зочин
2022-04-08 09:05
Гарч ирээд ЕС Данхан дүүрэн усн толгойт чинь өөрөө үгээ хэлэхгүй яасан юм.Сайд болох гээд биднийг уриалан явснаа мартаа юу.
Зочин
2022-04-08 09:05
Төрийг маш богино хугацаанд цэвэршүүлж чадахгүй бол чаддагт нь өгөөд зайлах хэрэгтэй
keyboard_arrow_up