Л.Оюун-Эрдэнэ: “Сахал“ Д.Эрдэнэбилэг бол Монголын Эль Чапо юм даа. Бүх шүүгчдийг томилдог

2022 оны 4 сарын 05

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр сэтгүүлч "Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн ихэнх нь нэг хүнтэй хамааралтай байгаа. Энэ асуудлыг яг ямар замаар шийдэх гэж буйгаа тодорхой хэлэхгүй юу" гэж асуув.

Сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ""Сахал" Д.Эрдэнэбилэг бол Монголын Эль Чапо юм даа. Бүх шүүгчдийг томилдог. Одоо ч түүний гар хөл болсон шүүгчид ажиллаж л байна. Хөтөлийн үйлдвэртэй холбоотой асуудлыг бид шийдсэн. Хэн нэг хүний хувийн өмчид халдаж байгаа асуудал биш юм шүү. Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй хувийн өс зангидсан хэрэг биш.

"Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой шүүх дээр нэг гацаа үүссэн байгаа. УИХ-ын тогтоол "Хэлцэл хийж" гэдэг үгтэй гарчихсан. Гэтэл УИХ-тай хэлцэл хийхгүй гүрийгээд байгаа. Гарын үсгээ зур гэхээр үгүй гээд байж байгаа гэсэн үг. Тэгэхээр, УЕП-ыг оролцуулж, Хөтөл болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 49 хувийн өрөнд нь суутган тооцъё гэвэл ямар хэмжээний дүнтэй болох вэ гэдгийг гаргаж өгөх хүсэлт тавьсан байгаа." гэв.

Эль Чапо гэж хэн бэ?

“Эль Чапо” хочоороо алдартай Хоакин Арчивальдо Гусман Лоэра нь Мексикийн хар тамхины бүлэглэлийн толгойлогч, Синалоа хар тамхины картелийн тэргүүн аж.  Түүнийг хэд хэдэн удаа баривчилж байсан ч хоригдож байхдаа оргож байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
1
635771
4 эможи

ИРГЭН
2022-04-05 18:42
ХОРВОО ХООСОН ГЭДГИЙГ УХААРАХ УХААНГҮЙ ХҮМҮҮС Л ИХ БОЛЖ БАЙНА ДАА, ЭЛБЭГДОРЖ ЯААХАВ ХӨӨРХИЙ МАШ ЛҮМПЭН ГАРАЛТАЙ ХҮН УЧИРААС АРГГҮЙ ГЭХСЭН МИЕ ЭНХ БОЛД ЭЦГИЙН НЭРИЙГ БОДОЖ БОЛНОО
Зочин
2022-04-05 15:23
Ангийнхантайгаа уулзахдаа эзэн нь шал өөр хүн байгаа. Миний хувьд хүний гар харахааргүй амьдарч байгаа гэсэн утгатай юм ярьсан гэсэн
Зочин
2022-04-05 14:49
Сахал Эрдэнэбилэг гэж хүн байдаг юм уу эсвэл хий үзэгдэл үү , бүхэл бүтэн тусгаар улсын төр , хууль хяналтын байгууллага дийлэхгүй байхыг бодход бахархмаар ч юм шиг ... баригдана даа баригдана тэгээд үйлийн үрээ үзэж үр хүүхэд ач зээ нар нь хүнд байдалд орно доо. МАФ ын толгойлогч гэж иймэл л байдаг байх даа , энэ этгээд чинь Женкогийн жолооч гээд байсан уу үгүй юу
keyboard_arrow_up