Л.Оюун-Эрдэнэ: АТГ-т шалгуулахаар зарласан УИХ-ын 20 гишүүн бол мөсөн уулын ердөө оргил
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр "Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой, сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Б.Баттөмөр гишүүн Хөгжлийн банканд нөлөөлсөн байж болзошгүй 20 гишүүнийг зарласан. Энэ бол ердөө эхлэл, мөсөн уулын орой хэсэг юм. Манай олон томоохон улс төрч Хөгжлийн банкны ард байсан. Тэдний заримынх нь сонгуулийн сурталчилгааг санхүүжүүлсэн, томоохон компаниуд УИХ-ын гишүүнийг өөрсдийнхөө утсан хүүхэлдэй болгосон.
Ерөнхий сайд Эрдэнэт, Оюу Толгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт итгээрэй. Шаардлагатай бүх мэдээлэл, нууцлалтай холбоотой мэдээллийг Засгийн газраас гаргаж өгсөн тул хууль хяналтын байгууллага шийдэж, цэг тавих учиртай” гэсэн юм.
Өнгөрсөн сарын 29-нд Хөгжлийн банканд нөлөөлсөн байж болзошгүй 20 улстөрчийг зарласан билээ.
Тодруулбал,
- Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга
- Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
- УИХ-ын гишүүн С.Бямбацогт
- УИХ-ын гишүүн Г.Дамдинням
- УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
- УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
- УИХ-ын гишүүн асан М.Билэгт
- УИХ-ын гишүүн асан Ч.Ундармаа
- УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
- Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг
- УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж
- УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав
- Үндэсний аудитын газрын дарга асан Д.Хүрэлбаатар
- Дэд сайд асан Лхамсүрэн
- УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр
- Сангийн дэд сайд асан С.Пүрэв
- УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир
- ТЕГ-ын дарга асан Б.Хурц
- Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр
- Боловсрол шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан