Л.Оюун-Эрдэнэ: Зохицуулалт хийхгүй бол шатахуун 1000 төгрөгөөр нэмэгдэнэ
2022 оны 4 сарын 05
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан талаараа мэдээлэл өгч байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр зохицуулалт хийхгүй бол шатахуун 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүсч байна. Тиймээс 1000 төгрөгөөр нэмэгдэх эрсдлийг аль болох зохцуулахаар ажиллаж байна. Зарим тохиолдол үнийн асуудал зэрэг дээр гэрээ, хэлэлцээр хийнэ гэж ойлгох хэрэгтэй. Цаашдаа шатахууны нийлүүлэлтийг зөвхөн нэг үүсвэрээс авдаггүй болох шаардлагатай. Газрын тосны үйлдвэрээ зайлшгүй барих шаардлага үүсч байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









635764
0 эможи
Зочин
2022-04-05 12:13
Эрчим хүчний 28 хувийн өсөлтийг дагаад мах гурил бусад бүтээгдэхүүний үнэ бас өснө шүү.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс