Монгол, Энэхтэгийн хооронд энэ зунаас ШУУД НИСЛЭГ үйлдэнэ
“Монгол-Энэтхэгийн худалдаа, технологи, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” бизнес хэлэлцүүлэгт боллоо.
Энэ үеэр Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэл, хамтын ажиллагаа энэ онд ахицтай, ололт амжилтаар дүүрэн байна гэдгийг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх онцолж байна.
Тэрээр, Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэр, Мэдээлэл харилцаа, холбооны технологи, аутсорсингийн сургалтын болон Гибер аюулгүй байдлын сургалтын төвийг Монголд тус тус барьж эхэлж байгааг тэмдэглэж байв.
“Бидний хамтын ажиллагаа, стратеги түншлэлийн чухал тулгын чулуу нь газрын тос боловсруулах үйлдвэр юм” гэдгийг тэрээр онцолж, Энэтхэг улсын 1.3 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжин хэрэгжиж буй энэ үйлдвэр баригдсанаар Монгол Улсын эрчим хүчний бие даасан, хараат бус байдал бий болох чухал ач холбогдолтой. Энэ нь дан ганц газрын тос боловсруулах үйлдвэр бус, Монголд химийн үйлдвэрлэл хөгжих эхлэлийг тавьж буйгаар чухал” хэмээн онцлов. Технологийн хувьд Энэтхэг улс мэдээлэл-технологиор дэлхийд тэргүүлэгч орны нэг. Тиймээс энэ чиглэлд хоёр тал хамтран ажилласнаар Монгол Улс IT-ээр дунд болон бага хэмжээний үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болно.
Удахгүй Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” компани хамтраад 6-7 дугаар сараас шууд нислэг хийхээр төлөвлөж байна. Ингэснээр иргэд хооронд харилцан зорчих, ажил албаны үйл ажиллагаа өрнөж аялал жуулчлал хөгжих, бидний нийтлэг өв болох буддын шашин болон боловсрол, мэдээллийн технологи гэсэн олон салбар чиглэлээр шууд харилцах боломжтой болно гэв.