З.Мэндсайхан: Нойтон мах борлуулж эхэлтэл нөөцийн махыг худалдана
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өглөө.
Тэрбээр "ОХУ-ын иргэд манай улсаас будаа гэх мэт зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг жижиглэнгээр авч гарах эрсдэлтэй. Иймд ре-экспортыг хориглоно.
Бид 12 тонн нөөцийн мах бэлдсэний 10 хувь нь ямааны мах, 30 хувь нь үхрийн мах, үлдсэн нь хонины мах байна. Нойтон мах борлуулж эхэлтэл нөөцийн махыг худалдана.
Зах зээлийн үнээс хямдаар нөөцийн мах борлуулж байна. Энэ бодлого үргэлжилж байна. Өдөрт дунджаар 60-70 тонн мах гаргаж байна. 468 буюу хангалттай олон цэгт борлуулж байна.
Нэмээд гурилын нөөцийг тогтвортой байлгахын тулд хаврын тариалалтад бордоо гэх мэт бэлтгэл ажлыг хангана.
Энэ онд их хэмжээний үр тариа тарих ажлыг үргэлжлүүлнэ. Зарим бүтээгдэхүүний экспортод хориг тавих эрхийг ХХААХҮ-ийн сайдад олгох заалтыг шинээр гаргах хуульд тусгасан. Чухам ямар бүтээгдэхүүний хориглох вэ гэдгийг бид судалгаа хийн, шийдвэр гаргана" гэв.