Б.Жавхлан: Шатахуун, мах, гурилан бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэлтэд онцгой анхаарна

2022 оны 4 сарын 04

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газраас боловруулсан "Мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах тухай" хуулийн төслийг дэмжжээ. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Үүссэн нөхцөл байдалтай уялдуулж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ялангуяа мах, гурил, шатахууны үнийг тогтвортой байлгахад Засгийн газраас үнэ тогтворжуулах хууль өргөн барих саналыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжлээ. Махны үнийг тогтворжуулахад долдугаар сар хүртэл нөөцийн махыг хүртээмжтэй байлгаж, одоо байгаа үнэд нь барина. Гурилын үнийг тогтвортой барихад тариалалтын шат бүрийг хариуцлагажуулна. Хувийн хэвшлүүдээ дэмжиж байж энэ хэцүү цаг үеийн давна гэж бодож байна.

Доор дурдсан гол гурван бараанд төвлөрнө. Өөрөөр хэлбэл, шатахуун, мах, гурилын үнэ, нийлүүлэлтэд онцгой анхаарна гэсэн үг. Ямар ч байсан шатахуунтай байхад бизнес зогсохгүй.  Монгол хүн мах, гурилтай байхад ямар ч байсан болно. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
635736
3 эможи

Б.Жавхлан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up