Л.Энх-Амгалан: Багшийг өрөвдөх шаардлагагүй, хүүхэд зодсон бичлэгийг нь үзсэн
2022 оны 3 сарын 17
Нийслэлийн Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн багш сурагчаа зодсон гэх асуудал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад буй.
Тухайн багшийг өчигдөр /2022.03.16/ ажлаас нь чөлөөлсөн бөгөөд эл асуудалд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Би бичлэгийг нь үзсэн. Үнэхээр хүүхэд зодсон. Зодох зодохдоо хүнд хэлбэрээр зодсон бичлэг байгаа юм билээ. Тиймээс сургуулийнх нь Ёс зүйн зөвлөл нь хуралдаж, тухайн багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан л гэж харж байна. Тэр багшийг өрөвдөөд байх шаардлага байхгүй. Цаашдаа ч гэсэн том гашуун сургамж болох ёстой" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
21
2
2
1
1
4
3
2
8
635405
44 эможи
нэгэн багш
2022-03-20 21:37
бичлэг нь хаана бна үзье
Зочин
2022-03-20 08:52
Сайд түрэмгий байна. Ямар хүмүүжилтэй өсгөсөн, янз бүрийн ааш авир гаргадаг хүүхдүүдийг сургах гэж чин сэтгэлээ зориулан ажиллаж байгаа багш нартаа ийм шийд гаргаж болохгүй байх. Сурвал сурна биз гэсэн бодолтой ажиллаж байгаа багш нарт ийм асуудал үүсэхгүй. Хүн бүр сурах албагүй гэж та хэлсэн ч багш нарт тийм сэтгэл байхгүй байх. Сургачихсан юмсан гэж л ажиллана.
Багш
2022-03-19 21:09
Үгэнд орохгүй бол ганц нэг цохиод авах рефлекс байдаг ч өвдтөл нь улайж хавдтал цохьсон бол , ер нь дахин дахин цохьсон бол хүчирхийлэл шүү дээ хариуцлага хүлээх нь зөв. Өөрийн тань хүхдийг гоё бичсэнгүй гэж зодсон байвал яахав? Би л лав тэр багшид дахиж дөхүүлэхгүй
Зочин
2022-03-19 18:27
Анги дүүргэлтийг 25-30 болгоочээ
Зочин
2022-03-19 17:14
Чи багшаар заалгаагүй юу. Шууд л сайд болсон уу.
Зочин
2022-03-19 08:33
Ковид гээд хүүхдүүдээ 2 жил суулгаагүй 2 сарын 14 нөөс , бусад нь үүнээс амнө дуртай үедээ ирж, дуртай үедээ таслуулж байгаа эцэг эхчүүддээ арга хэмжээ ав. Эсвэл багшийн ажлыг хүүхдээр бүү дүгнэ.
БАГШ
2022-03-18 21:39
50 хүүхэдтэй, ачаалал их харагдаж байна. Хүүхдийн тоог цөөрүүлэх, эсвэл бага ангийг туслах багштай болгомоор байна.
Эмээ
2022-03-18 10:41
Нас ахисан ихэнх багш нар ийм л байдаг, 5-с цөөн жил багшилсан нь арай гайгүй. Тэгэхээр багш нараа ёс суртахуунтай бясалгал х йлгэжтархи мэдрэлийг нь эмчилж бай. Бас ЕБС-д заавал сургах албагүй гэж сайд нь хэлж байгаа бол ирээдүй чинь хүн төрхтэй малаар дүүрнэ.
Зочин
2022-03-18 01:34
Бичлэг үзлээ ямар хүн гэхээрээ хэд хэдэн удаа нүүр рүү нь толгой руу нь зохидог бнаа дахиж очоод өөр хүүхэд зүгээр сууж бга хүүхэд толгой руу нь цохиод байхийн арай ч дээ хүүхдүүдийн дундуур явж бга нь ч гэсэн харгис шинжтэй даварсан багш бна лээ хөөх нь зөв болж
Зочин
2022-03-17 17:53
одоо чинь шинэ үе шүү дээ.бид юмыг 1 хүн дээр тусгаж хараад ѳрѳвдѳѳд бх юм.томоор харвал сургуулийн ш ийдвэр зѳв.ѳѳр ѳѳрийнхѳѳ л ажлыг хийцгээе.хүний юманд шийдвэрт нѳлѳѳлѳх гээд хэрнггүй....эсэргүүцээд багшыг хамгаалаад бга хүмүүст:-та нарын ѳѳрсдийн хүүхэд ингээд зодуулаад сургуулиасаа ирвэл яах вэ?
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс