С.Энхболд: Амбулаторийн цагийг уртасган, ахмадуудын тасгийг суллан, хүүхдийн тусламж үйлчилгээнд зориулж байна

2022 оны 3 сарын 16

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр  хүүхдийн өвчлөлийн байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа.

Тэрбээр "Бид хүүхэд, эх, эмэгтэйчүүдийн эмнэлгүүдээ олон улсын жишигт хүргэхээр ажиллаж байна. Улсын хэмжээнд эх барихын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн төрөх орыг 100 хувь шинэчилсэн. Бодитой хөрөнгө оруулалтууд хийж байна. Энэ оны улсын төсвөөр Хүрээ амаржих газрын байрыг шинэчилнэ. Мөн ЭХЭМҮТ-ийн барилгыг засна.

Өнгөрсөн арван нэгдүгээр сард эхэлсэн томоо,томуу төст өвчний идэвхжил нэмэгдлээ. 0-9 насны хүүхдүүд түлхүү өвчилж байна. Зургаан аймагт томуугийн аймагт томуу идэвхэжсэн. Бусад аймгуудад алаг цоог байна. Жилд 120-130 мянган хүүхэд томуугаар өвддөг. 

Амбулаторийн үзлэгийн цагийг уртасган, ахмадуудын төсгийг суллан, хүүхдүүдийг хэвтүүлэх арга хэмжээ авлаа.  Эцэг эхчүүд голдуу ажлын бус цагаар хүүхдээ эмнэлэгт авчирч байна. Мөн тэдний дийлэнх нь ЭХЭМҮТ-д хандан, энэ эмнэлгийн ачааллыг нэмдэг. Харин Яармагт шинээр барьсан, 500 хүүхдийн ортой эмнэлэг ачаалал багатай байгаа тул энэ эмнэлгээр үйлчлүүлээрэй.                  

Сүүлийн таван жилд манай улсад жил бүр 10 орчим хүүхэд менингококын халдвар авдаг. Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд өвчилж, нэг хүүхэд нас барж, нөгөө хүүхдийн биеийн байдал хүнд байна. Энэ өвчний эсрэг вакциныг хүүхдүүдэд хийдэг. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635375
0 эможи

keyboard_arrow_up