Л.Энх-Амгалан: Багш нараа сайн, муугаар нь ялгаж байгаа мэт буруу ойлгогдохоор ярьсандаа УУЧЛАЛТ ХҮСЬЕ

2022 оны 3 сарын 11

Arslan.mn

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2022.03.10/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр “Сайн багш өндөр цалин авч, муу багш бага цалин авдаг тогтолцоо руу шилжих шаардлагатай” хэмээсэн нь иргэдийн дунд шүүмжлэл дагуулаад буй.  

Тэгвэл энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Сурлагын ахиц гаргаж байгаа багш өндөр цалин авна. Тодорхой үр дүн харагдахгүй байгаа багш бага цалин авна гэдэг ажлын үр дүнд суурилсан тогтолцоо хамгийн зөв хандлага, шударга жишиг тогтооно. Багшийн ажлын үнэлэмж өндөр байх ёстой...Гэхдээ хамгийн шударга зарчим бол үр дүнд суурилсан цалингийн тогтолцоо. Багшийн цалингийн доод жишгийг Засгийн газар баталсан. Одоо шатлалаар биш үр дүнгээр цалин нэмэгдэнэ. Харин хэвлэлд ярилцлага өгөхдөө багш нараа сайн, муугаар нь ялгаж байгаа мэт ойлгогдохоор ярьсандаа уучлалт хүсье. Алдаа гаргасан бол залруулж, буруугаа хүлээх нь ёс зүйн хүлээх ёстой үүрэг минь юм” хэмээсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
635225
7 эможи

zochin
2022-03-11 14:51
enhamgalangiin zuw uu huuhdiin tolgoid ym hiij ug h chadahgui bagsh nertei orontsognuud zunduu bga shde
Зочин
2022-03-11 11:02
odoo tsalingaa nemuulne geed khuukhduuded baakhan sain dun tavikh yum baina daa
Зочин
2022-03-11 10:46
Сайд ойлгомжгүй яриагүй ээ өнөөгийн ухамсар ийм л бна ойлгохгүй хэсэг нь ч байна үймүүлдэг хэсэг ч бна
Баасандулам
2022-03-11 10:17
Заам арга барил сайтай, хүүхэд ээ судалсан, хүүхэд бүртээ тулж янз бүрийн арга барилаар ажилдаг багш өөр шүү дээ цалинг ялгавартай ханддан нь зөв шүү манайхн зөв талас нь ойлгочих ооч дээ
keyboard_arrow_up