З.Мэндсайхан: Мал эмнэлгийн салбар мэргэжлийн байх ёстой

2022 оны 3 сарын 11

Arslan.mn

Мал эмнэлгийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон салбарын байгууллагуудын удирдлага, эрдэмтэн докторууд, малын эмч нар оролцож, төрөөс мал эмнэлгийн салбарын талаар баримталж буй бодлого, тулгамдсан зорилт, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Зөвлөгөөний үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мал эмнэлгийн салбарт ямар бодлого баримтлан ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Тэрбээр мал эмнэлгийн салбар мэргэжлийн байх ёстойг онцлоод мал аж ахуйн салбараа эдийн засгийн хувьд бие даасан болгохын тулд тус салбарт түлхүү анхаарах ёстойг тодотголоо. Мөн хөдөө аж ахуйн салбар нь шинжлэх ухаан, эрдэмтэн докторын гаргасан судалгаа шинжилгээ, төлөвлөлтөд үндэслэсэн байх бодлогыг баримтлан ажиллаж байгаагаа хэлсэн юм.

Arslan.mn

Мал эмнэлгийн салбарын бүх шатанд гоц халдварт өвчинтэй тэмцэх, гоц халдварт өвчингүй, тайван аймаг сумыг нэмэгдүүлэн баталгаажуулж, мал аж ахуйн салбарт үйлдвэрлэгдэж байгаа хүнс нь  эрүүл аюулгүйн баталгаатай, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын боломжийг нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудал болоод байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635216
0 эможи

Зочин
2022-03-11 09:19
Махныхаа үнийн хөөрөгдлийг эрхэм сайд та таслан зогсоогооч. Зах зээлийн чөлөөт үнэ гэж үндэслэлгүй үнэ хөөрөгдөж мөнгө хүүлж баяжихийг хэлдэггүй юм. Иргэдийн чинь амьдрал хүнд байна.
З.Мэндсайхан
ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up