Газар тариалангийн үйлдвэрлэлийг 45 жил эрхэлж буй А.Авдалд “АВАРГА ТАРИАЛАНЧ“ шагналыг нь гаруудлан өглөө
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан албаны хүмүүсийн хамт Улсын аварга тариаланчаар шалгарсан АЗАХАНЫ АВДАЛД шагналыг нь гаруудлан өглөө.
Ховд аймгийн Мянгад сумын уугуул А.Авдал нь газар тариалангийн үйлдвэрлэлийг тасралтгүй 45 жил эрхэлж, ажлын арга барил туршлагаа хүүхдүүддээ болон залууст зааж сургасаар ирсэн тэргүүний тариаланч юм.
Хүүхдийнхээ хамт нийт 20 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо, нарийн ногоо тариалдаг бөгөөд шавь нар дундаас нь сумын тэргүүний тариаланч гурав, аймгийн тэргүүний тариаланч хоёр төрөөд байна. Түүний хөдөлмөр зүтгэл амжилтыг үнэлж, сум, аймгийн тэргүүний тариаланчаар тодруулж байжээ.
Газар тариалангийн салбарт амжилт бүтээл гарган, бусдыгаа манлайлан ажиллаж байгаа А.Авдал болон эхнэр Б.Сахи нарт баяр хүргэж, эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.