Б.Батцэцэг: Дайны нөхцөл хүнд хотод байгаа 20 оюутан боломжийг хүлээж байна

2022 оны 2 сарын 27

Arslan.mn

Украин улсаас монгол иргэдээ хэрхэн татан авахаар ажиллаж буй талаар сайд Б.Батцэцэг цахим хуудсаараа дамжуулан танилцууллаа. 

Тэрбээр Украин Улсад үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас 41 оюутан дайнаас өмнө эх орондоо ирсэн. Зарим оюутнуудын хувьд сургуулиуд нь зөвшөөрөөгүйн улмаас ялангуяа төгсөх болон бэлтгэл ангийн оюутнууд голдуу явж чадаагүй үлдсэн байсан. 
Дайны бүс нутагт нөхцөл байдал хамгийн хүнд байгаа газар бол Харьков бөгөөд одоогоор тус хотод нийт 18 оюутан үлдсэн. Мөн Кировоградад 2 оюутан байна. Оюутнууд маань нөхцөл байдлыг ажиглаж, хотоос гарах боломжийг хүлээж байна. Манай Польшид байгаа ЭСЯ-аас оюутнуудтай байнга холбоотой байж, эрсдэлээс хамгаалах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой зөвлөмжүүдийг өгч байгаа бөгөөд хэд хэдэн сувгаар хотоос гарах зааврыг өгөөд ажиллаж байна. 
Хил дээр ирсэн тохиолдолд аль ч улсын хилээр нэвтрүүлж авах бэлтгэлийг бүрэн хангаад байна.  
Украины Львов хотоос Польшийн Хребенне боомтоор нэвтэрч ирсэн 4 иргэний 3 нь өнөөдөр Франкфурт -Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирээд байна. Бидний нэн тэргүүний зорилго тус улсад байгаа оюутнуудаа ямар нэг эрсдэлгүй, хурдан шуурхай татаж авах явдал юм. Үүний тулд бид холбогдох бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна." гэв:.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634873
0 эможи

irgen
2022-02-28 07:00
eee chaavaas daa. Iim hariutslaggui gadaad hariltsani said bh gej. hunii ami ersdevel ene hunii hariutslagui bdlaas boloh bh.Eronhii said hariutslaga tootsooch ee.
Хүн хэр хэмжээгээ мэддэг байх нь ухаантайн шинж Батцэцэг ээ
2022-02-27 15:45
ГХ-ны сайд чиний сайд болж тоглодог, сайд хийх туршлага суудаг мэст огт биш. Саналаараа огцор. Эхорны эрх ашгийн төлөө огцор
keyboard_arrow_up