С.Амарсайхан: Украинд байгаа 30 орчим иргэнийг яаралтай татаж авах үүрэг өгсөн

2022 оны 2 сарын 24

 Arslan.mn

Украинд манай улсын 30 орчим оюутан байгаа. Тэдгээр оюутнуудыг яаралтай татаж авах талаар үүрэг өгсөн талаар Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Тэрбээр "Украин улсад цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа. Дайны нөхцөл үүсэж болзошгүй учраас улс орнууд өөрийн иргэдтэй холбоотой арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлж байх шиг байна. Украинд нийт 60 гаруй монгол иргэн, оюутан байснаас тал орчим нь өөрсдөө хүрээд ирсэн. Одоо тэнд манай улсын 30 орчим иргэн бий. Өчигдөр Гадаад харилцааны сайдтай ярилцаж, тодорхой үүрэг даалгавар өгсөн. ОХУ дахь Элчин сайдын яам, ГХЯ хамтарч  иргэдээ яаралтай татаж авах, эх орондоо буцаж ирэхэд нь дэмжлэг үзүүлэх арга хэмжээг яаралтай авч, өөрсөдтэй нь холбогдох зэрэг үүрэг даалгавар өгсөн" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
634815
2 эможи

keyboard_arrow_up