Гадаадын хөрөнгө оруулагчийг дарамталж концессын эрхээс нь хүчээр татгалзуулсан хэрэг гарчээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийхдээ гадаадыг хөрөнгө оруулагчийг дарамталсан талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Гадаадын хөрөнгө оруулагч концесс эзэмшигч иргэний автомашинд Улаанбаатар хотын төвөөс хоёр хүн сууж нийслэлийн зах руу гараад эрх чөлөөнд нь халдаж, зодож, концесс эзэмших эрхээсээ татгалзахыг шаардан гарын үсэг зуруулж, ордны шуудангаар концесстой холбоотой байгууллага руу илгээсэн хэрэг 2021 онд гарсан. Энэ хэрэг шалгагдаж байгаа. Гаднын иргэд бас энэ хэрэгт давхар холбогдон шалгагдаж байгаа. Иймэрхүү байдлаар гадаадын хөрөнгө оруулагчдын айлган сүрдүүлж, Монгол Улсад орж ирэх эрхгүй болгодог байдал хэрээс хэтэрлээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах чиглэлээр санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Удахгүй Хууль зүй, дотоод хэргийн яам энэ чиглэлээр хийж буй ажлын тайлангаа танилцуулна" гэв.