Х.Нямбаатар: Капитал банкнаас битүүмжилсэн 118 тэрбумын хөрөнгийг НДЕГ, ЭМДЕГ-т хувь тэнцүүлэн хувааж өгнө

2022 оны 2 сарын 23

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгч байна.

Тэрбээр " Өнгөрсөн амралтын өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагуудыг байлцуулж Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад Капитал банкны барьцаанд болон өөрийн өмчлөлд байсан бусад эд хөрөнгийн жагсаалтыг танилцуулсан.

Мөн авбал зохих хувь хэмжээгээр нь хувь тэнцүүлж шилжүүлэхээр тохиролцсон. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үлдэгдэл 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий бусад эд хөрөнгийг дээр дурдсан хоёр санд хувь тэнцүүлэн шилжүүлэн өгөхийг холбогдох байгууллагад үүрэг болгосон. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын одоо авбал зохих хөрөнгийн хэмжээ бол 91.9 тэрбум төгрөг. Харин Нийгмийн даатгалын ерөнхий газрын үлдэгдэл 74.3 тэрбум төгрөг байгаа.

Капитал банкны битүүмжлэгдсэн үнэлгээ тогтоогдсон хөрөнгийн нийт үнэлгээ 118 тэрбум төгрөг болсон. Энэ 118 тэрбум төгрөгийн эд бүхий хөрөнгийг хувь тэнцүүлэн шилжүүлэн өгнө." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634767
0 эможи

DR RUH
2022-02-24 23:23
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Дэвашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүй маш их баяртай байлаа. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.
keyboard_arrow_up