Хөгжлийн банкны ТУЗ-ийг өөрчлөх, 20 гаруй хүнийг ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгов

2022 оны 2 сарын 21

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн Банкны удирдлагуудтай уулзаж, үүрэг өгөв.

Тэрбээр Хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгалаа. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Н.Мандуул ажиллаж байгаа билээ.

Хэрэгжилтийг Засгийн газрын хуралд танилцуулахыг үүрэг болгов.

 

 

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634695
3 эможи

keyboard_arrow_up