П.Өгөөмөр : Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай ХОЛБООТОЙ БАЙСАН
"Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өчигдөр буюу хоёрдугаар сарын 17-нд тагнуулын байгууллагаас баривчлан саатуулж, гэрт нь нэгжлэг хийж, тусгай ажиллагаа явуулсан билээ. Тэгвэл өнөөдөр ТЕГ-аас энэ хэргийн талаар мэдээлэл хийлээ.
ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр “Тагнуулын байгууллага Эрүүгийн хууль дахь “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоодог. Үйл явдалтай холбогдуулан прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хийж байна.
Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, үүрэг даалгавар биелүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон. Тэрээр багагүй хугацаанд хамтран ажиллаж мөнгөн урамшуулал авч байсан нь үйлдэл дээрээ тогтоогдсон. Түүний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө, валют илрүүлэн хураан аваад байна" гэв.