Ч.Номин: Монгол Улс Каннын кино наадам, Венецийн Биеннальд орох шийдвэрийг гаргалаа
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
Соёлын сайд Ч.Номин "Хөгжлийн бодлого "Алсын хараа 2050", Шинэ сэргэлтийн бодлогод аялал жуулчлалын салбарын хөгжлийн бодлогыг соёлын салбартай холбох бодлогыг барин ажиллаж байна. Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино урлагийн Каннын кино наадам, мөн дүрслэх урлагийн салбарын томоохон наадам болох "Венецийн Биенналь"-д оролцох шийдвэрийг гаргалаа. Тиймээс манай урлагийн салбарынхан Соёлын яамны дэмжлэгтэйгээр дээрх хоёр наадамд оролцох боломж бүрдсэн гэсэн үг.
Бидний хувьд аялал жуулчлалын салбартай нягт уялдаатай ажиллахыг эрмэлзэж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчин татахын тулд үзэсгэлэн наадмуудад соёлынхоо бүтээлүүдийг таниулж, үзүүлэх нь чухал юм" гэлээ.