ЗГ: Иргэн бүрийг эрүүл мэндийн УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ тавдугаар сарын 1-нээс хамруулна

2022 оны 2 сарын 16

Arslan.mn

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

022 оны 5-р сарын 1-нээс иргэн бүрийг урьдчилсан үзлэг, эрүүл мэндийн эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах үүргийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд улс даяар нийт хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо шинжилгээнд хамруулахыг үүрэг болголоо.

Манай улсын хувьд иргэн бүрийг хоёр жил тутамд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах асуудлыг бодлогын бичиг баримтуудад тусгасан байдаг ч иргэдийн идэвх сул байдаг тул үзлэг шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо 10 хувиас илүү гардаггүй, хангалтгүй байна.Тиймээс Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад зориулан тусгаад байна. Энэ хүрээнд 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэдийг үзлэг шинжилгээ, эрт оношилгоонд хамруулах ажлыг эхлүүлнэ" гэв. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
634567
13 эможи

Зочин
2022-02-19 16:07
За одоо ард түмэн яаж хиарсан тухай тайлангаа тавьж дараагийн буруу бодлогоо боловсруулах нь дээ ...
зочин
2022-02-17 12:53
эрүүл мэндийн салбарыхны төлөө дуугарах хүн байж намын бөгс долоогоод юугаач мэдэхгүй ногоорсон новш
Зочин
2022-02-17 11:03
Хамрагдахгүй зугатааж мэднэ шүү .Хүчний байгууллагыг татан оролцуулах оролцуулах хэрэгтэй шүү
Зочин
2022-02-16 22:43
Эмх журамгүй оочeр болох юм бол уу. Эсвэл ЭМ байгууллагууд нь халиурсан болох юм бол уу.
Zochin
2022-02-16 22:20
Emnelgiin tonog tuhuurumj muu zergees bolj dandaa gaduur zurgaa avahuulaad ir gej yvuuldag tegeed huviin emneleg n tenger tulsan vnetei bdag.Mungutein avahuulan mungu bhgvi bol vh gesen bichigdeegvi huulitai arai gej zurgiin avahuulaad ochihoor onts yum helehgvi meddeggvi yumu bvv med tegeedl etsest n heden em bichij uguh jisheetei.Naash tsaash yvuulj yvuulj iiml vr dvntei vnen zalhmaar...
zochin
2022-02-16 22:14
Vzvvleh sanaa baivch tsag av tediid ediid tsag alga geed buun hvnd surtal emneleg oron gehees vnendee halshirmaar bdag.Ter bolgonoos zalhaj bn vnendee ervvl mendiin emch naraa chadvarlag iish tiishee bie bier vgee gvilgeed bhgvi hvnd surtalgvi bolgoh her.tei
Зочин
2022-02-16 20:37
Olon jil ervvl mendiin daatgal tuluud neg udaa emnelgt xewtej vzvvlj baigaagvi xvmvvs zunduul baigaa ter xvmvvs nuxuj vzvvlex erx baigaa yu bas irged yaagaad idweh muu bain we gewel urxiin emnelgees awxuulaad bvx shatnii emneleg xvnd surtal asar ix bn vvniig shiidej ugvvl taarna
Гэгээ
2022-02-16 20:29
У/С үзлэгийн кабинeтээ тогтвортой эмч мэргэжилтэнтэй ажиллуулах, нөхцлийг хөнгах, лабораторын хүчин чадал,
Зочин
2022-02-16 20:26
У/С ҮЗЛЭГИЙН КАБИНEТЭЭ ТУСД НЬ ТОГТВОРТОЙ АЖИЛЛУУЛАХГҮЙГЭЭС БОЛЖ ИРГЭДИЙН ИДЭВХ СУЛ БАЙГААГ ХАРГАЛЗАХ, ЧИРЭГДЭЛГҮЙ, ЗӨВ ЗОХИОН БАЙГУУЛЛАЛТАЙ, САНААЧЛАГАТАЙ АНХААРАХ
НД төлөгч
2022-02-16 17:41
Үзүүлэх гээд очихоор өвдөөгүй юм бол юугаа үзүүлдэг юм гээд загнаад нэг бол үзсэн болоо л домоглоо л нэг бол нааш цааш нь худлаа баахан явуулаад л цаг зав мөнгө бардагшд
Зочин
2022-02-16 14:00
Цалингаа нэмээ чээ угаасаа эмнэлгийнхээс эрүүл хүн бараг гарахгүй !!!
keyboard_arrow_up