Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцаллаа

2022 оны 2 сарын 14

Arslan.mn

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан ба Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар цар тахлын улбар шар түвшнийг шар түвшинд шилжүүлж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах шийдвэр гаргалаа.

Вакцины хоёрдугаар тунд иргэдийн 92 хувь, гуравдугаар тунд 50 хувь, дөрөвдүгээр тунд 90 орчим мянган иргэн хамрагдаад байна.

Ингэснээр иргэн та амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутгаж, вакциндаа хамрагдахаас бусад бүхий л хязгаарлалт өнөөдөр цуцлагдаж байна гэж ойлгож болно. Хэрэв та вакцины бүрэн тунд хамрагдсан бол гадаадын жуулчин таныг Монгол Улс хүлээн авахад бэлэн.

Монголын төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, аялал жуулчлалын байгууллага, жуулчдыг саадгүй хүрэлцэн ирэхэд бид хамтдаа хичээнгүйлэн ажиллах болно. Монгол Улс 2020 оны 11-р сараас эхлэн нийт долоон удаагийн хөл хорионд 79 хоногийг өнгөрөөсөн, мөн улаан, улбар шар буюу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байлаа.

Бид хоёр жилийн дараа ийнхүү шар түвшинд шилжиж байгаа ч халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалах хариуцлагаа ухамсарлана хэмээн итгэж байна. Цар тахлын хугацаанд алдсан боломжоо нөхөх байр суурин дээрээ хатуу зогсох болно. Хамтдаа хичээж цар тахлыг даван, эдийн засгаа сэргээнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Эрхэм хөрөнгө оруулагчид, жуулчид аа, та бүхний аюулгүй байдлыг хангаж, Монгол Улсад саадгүй хүрэлцэн ирэх бүхий л бололцоогоор хангахын төлөө бид хамтдаа хичээнгүйлэн ажиллах болно гэж Ерөнхий сайдын хувьд төлөөлөн илэрхийлэх таатай байна" гэлээ.

Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
634485
5 эможи

keyboard_arrow_up