Украинд Монголын 80 гаруй иргэн сурч, хөдөлмөрлөн амьдарч байна
Сүүлийн үед ОХУ, Украины харилцаа улам хурцдаж буй.
Украйны иргэн өнгөрсөн ням гарагаас эхлэн Киев хотод жагсаж эхэлсэн юм. Ийнхүү дайны бэлэн байдалд байгаа тус улсад 68 монгол оюутан суралцдаг аж. Тэдний зургаа нь энэ хичээлийн жил цахимаар буюу эх орноосоо хичээлд хамрагдаж байгаа гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газраас өглөө. Түүнчлэн Украйнд ажиллаж, амьдардаг 20 орчим монгол иргэн байдаг ажээ. Манай улс Украинд дипломат төлөөлөгчийн газаргүй тул Варшав дахь Элчин сайдын яам давхар хариуцдаг.
Консулын газрын өгч буй мэдээллээр Варшав дахь Элчин сайдын яам болон Өргөмжит консулаараа дамжуулан тус улсад буй монгол иргэдтэй тогтмол холбоо тогтоож, шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж байгаа аж.