ЗГ: ХЗДХЯ -аас Хөгжлийн банкны асуудлыг шалгахаар БОЛЖЭЭ
2022 оны 2 сарын 09
Хөгжлийн банкны зээлдэгч нартай холбоотой асуудал үе үе гэнэт сөхөгдөж гараад нам дарагддаг. Учир нь тухай зээлдэгчдийн ард улс төрчид шууд холбоотой байдаг учраас тэр. Энэ удаа МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захиалгаар хөгжлийн банкны шүгэл үлээгдсэн хэмээн улс төр судлаачид дүгнэж байгаа.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Ерөнхий сайд ХЗДХЯ-нд Хөгжлийн банктай холбоотой асуудлыг шалгаж, нэг талдаа гарга гэсэн үүрэг өгсөн байна. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуцсан ажлаа нэгээр нэмэж, Хөгжлийн банкны асуудлыг хариуцахаар болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
634361
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс