ЗГ: Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 17-нд олгохоор БОЛЖЭЭ
Энэ сарын 20-ны өдөр Ням гарагт таарч байгаа учраас хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 17-ны өдөр олгохоор болжээ.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахим хуудсандаа мэдээлсэн байна.
Тэрбээр "Хэрэв та хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх эсэх, эсвэл өөрийн дансанд хүлээж авах хүсэлт илэрхийлсэн бол одоо дахин ямар нэг үйлдэл хийх хэрэггүй.
Ebarimt эсвэл ehalamj.mn-ээр хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгаж болно. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэртэж харагдана.
Харин шинээр төрсөн хүүхдэдээ хүүхдийн мөнгө авах бол хүүхдийн мөнгөнд хамрагдах тусдаа хүсэлт гаргах, банкны данс нээлгэх, бүртгэх зэрэг шат дараатай арга хэмжээ авна. Үүнийг цахимаар эсвэл манай Халамжийн хэлтэст биечлэн өгч болно" гэжээ.