Хичээл эхлэх хугацааг сунгах эсэхийг ӨНӨӨДӨР шийднэ

2022 оны 1 сарын 26

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭМЯ, УОК, БШУЯ-д хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Тодруулбал, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа хэзээ эхлэх эсэхэд холбогдох албаныхан буюу ЭМЯ, УОК, БШУЯ саналаа нэгтгэн шийдвэр гаргах долоо хоногийн хугацаатай үүрэг өгсөн юм.

Тэгвэл дээрх байгууллагууд саналаа нэгтгэн өнөөдөр буюу 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулснаар эцсийн шийдвэр гарна.

Улирлын амралт хуваарь ёсоор сурагчдын хичээл хоёрдугаар сарын 7-нд орох ёстой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
4
634059
7 эможи

suragch
2022-01-26 11:53
tanhimaar orj baigad tugs chin yumsaan
keyboard_arrow_up