УОК : Сургууль, цэцэрлэгийн эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах санал гаргалаа

2022 оны 1 сарын 18

Өнөөдөр УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралджээ. Хурлаас сургууль, цэцэрлэгийн танхимаар хичээллэж эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах санал гаргажээ. 

Arslan.mn

Учир нь ковидын Омикрон хувилбарын тархалт эрчимтэй байгаатай холбогдуулан хотын 7,548 өвчтэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгчийн 90 гаруй хувь нь уушгины хатгалгаатай хавсарсан байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээллэжээ. 

Arslan.mn

Омикрон хувилбарын тухайд Дельта хувилбартай харьцуулахад нэн хүнд өвчтөний эзлэх хувь харьцангуй бага байгаа буюу 0.7 хувийг эзэлж байгаа хэдий ч суурь өвчлөлтэй хүмүүс, ахмад настнууд, хүүхэд багачууд өртвөл өвчлөл нь хүндрэх магадлалтайг онцоллоо.

ХӨСҮТ-ийн зүгээс Омикроны халдварын тархалтыг хумихын тулд ЕБС, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх, эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах, буюу эсхүл цахимаар хичээллүүлэх, ажлын байрны нягтралыг бууруулах, нийтийг хамарсан арга хэмжээг цуцлах, үйлчилгээний байгууллагуудыг үйл ажиллагаандаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж ажиллах зэрэг саналыг Ажлын хэсэгт танилцуулав.

Ковидын вакцины III тунд зорилтот хүн амын 49.4 хувь буюу 968,478 хүн хамрагдсан бол нэмэлт IV тунд 36,400 гаруй хүн тус тус хамрагджээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
1
633878
12 эможи

Зочин
2022-01-22 19:00
Zow hoishluulsan deer
Zochin
2022-01-21 00:12
Zla sda ene n dra jil 9/1n boldyn tge huuhdd sursn zuil bhq tugsuud ireeduid bituu ajilq humuus zlache sda uursduu shn showudhra gemgu shaachaad huuhd hicheel edr ghr bla2 geshgd
Irgen
2022-01-20 22:28
Zub shuu
Zochin
2022-01-20 08:54
Zuwuu hoishluulsan deer
Энхжин
2022-01-19 01:29
Лхамхүү
keyboard_arrow_up